Дэлхийн улс орнуудын хуримын ёс жаяг

2017 оны 12 сарын 26

Өмнөд Солонгос: Хадамдаа хос шувуу бэлэглэнэ

Уламжлал ёсоор хүргэн орж байгаа сүйт залуу нь хадам ээждээ хос нугас эсвэл галуу бэлэглэдэг заншилтай. Энэ нь насан эцэслэтлээ бэлэглэсэн хос жигүүртэн шигээ чин үнэнчээр ханьсан жаргахын бэлгэдэл болдог. Хуримын ёслолын үеэр шувууны дүрстэй модон сувенир бэлэглэдэг байсан бол амьд нугас солилцох хандлагатай өргөнөөр дэлгэрчээ.

Энэтхэг: Сүйт залуугийн гутлыг хулгайлна

shoe stealing indian wedding зурган илэрцүүд

Энэтхэг хуримын ёслолын үеэр хүргэний гутал маш чухал үүрэг гүйцэтгэдэг. Учир нь хүргэн ёслол үйлдэхдээ гутлаа заавал тайлах ёстой байдаг ба сүйт бүсгүйн талынхан гутлыг нь хулгайлах ёстой юм. Хэрэв сүйт бүсгүйн талынхан хүргэнийхээ гутлыг хулгайлж чадвал хүргэний талынхан хүссэнийг нь хийж гутлаа эргүүлэн авах уламжлалтай.

Дани: Сүйт залуугийн оймсыг хайчилна

Хуримын ёслолын үеэр цугларсан эрэгтэй зочид сүйт залууг хүчээр дээш өргөн оймсыг нь хайчилдаг уламжлалтай. Энэ нь сүйт залуугийн оймсыг гэргийгээс нь өөр хэн ч оёж өгөхгүй гэдгийн баталгаа болдог ба эхнэртээ үнэнч байна гэдгээ амласан тангараг гэж үздэг.

Перу: Хуримын бялуунаас бэлзэгтэй туузыг сугална

Перугийн хуримын ёслолыг туузан чимэглэлтэй бялуу чимж өгдөг. Шинэхэн хосыг хуримынхаа бялууг хуваахын өмнө ганц бие эмэгтэйчүүд тэрхүү бялуунд шигтгэсэн туузнаас сугалж эхэлдэг уламжлалтай ба тэдгээр туузны нэг нь л бөгжтэй гарч ирнэ. Ийнхүү бөгжтэй туузыг сугалсан эмэгтэйг удахгүй заяаны ханьтайгаа учирч хуримлана гэж итгэдэг.

Польш: Сүйт бүсгүйтэй бүжиглэх эрхийг худалдаж авна

Хуримын найранд уригдан ирсэн зочид сүйт бүсгүйтэй бүжиглэх эрхийг худалдаж авдаг нэгэн сонирхолтой ёс байдаг ажээ. Хуримын зочид сүйт бүсгүйн даашинзан дээр мөнгө тавьснаар түүнтэй бүжиглэдэг. Зарим нь сүйт залуутай ч гэсэн ийм маягаар бүжиглэх нь бий. Ийнхүү цугларсан мөнгийг шинэхэн хосын бал сарын зардалд зарцуулдаг гэнэ. Энэ уламжлалыг Грек болон Кубаас гадна Азийн зарим оронд ч гэсэн дагадаг болжээ.

Борнео: Гурван өдөр бие засах хориотой

Холбоотой Зураг

Дэлхийн хамгийн том арлын нэг Борнео дээр Малайз Индонез болон Бруней улс оршдог. Тэгвэл арлын Tidung омогт шинэхэн хосыг гурван хоногийн турш бие засахыг хориглодог. Хэрэв энэхүү эртний уламжлалыг зөрчвөл шинэхэн гэр бүл аз жаргал амсахгүй бас мэндэлсэн үр нь нас барна гэж үздэг

Герман: Мод хөрөөднө

Германд шинэхэн хос хуримынхаа ёслолын үеэр хамтдаа мод хөрөөдөх ёстой байдаг. Ингэж хамтын хүчээр мод хөрөөдөх нь амьдралдаа тулгарсан анхны сорилтыг амжилттай даван гарлаа гэсэн санааг илэрхийлдэг. Мөн түүнчлэн насан туршдаа нэг нэгэндээ түшиг тулгуур нь болж амьдрахын бэлгэдэл болдог ажээ.

Кени: Сүйт бүсгүй рүү нулимна

Кенийн The Masai омгийнхон хуримын өвөрмөц уламжлалтай. Шинэхэн хосыг тосгоноо охин явах үеэр сүйт бүсгүйн эцэг нь охиныхоо толгой болон цээжин хэсэг рүү нулимдаг. Ийнхүү нулимах нь охиндоо аз жаргалтай амьдралыг ерөөж байгаа хэрэг юм. Ингээд залуу хос төрөлх тосгоноо орхин шинэ амьдралаа эхлүүлнэ.

Эх сурвалж: Times.mn

 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
51544
0 эможи
keyboard_arrow_up