Дэлхийн алдартай гэрэл зургууд зурагчныхаа хамт
Стив Маккарри / Афган охин
Энэ зургийг тэрбээр 1984 онд Пакистанд авсан бөгөөд охиныг Шарбат Гула гэдэг. Зургийг авснаас хойш Стив түүнтэй уулзахаар 17 жилийн турш хайсны эцэст 2002 онд олж уулзжээ.
Жефф Уайднер / Tank Man
Германы Хамбургт амьдардаг тэрбээр энэ зургийг 1989 онд авсан юм. “Tank Man” нэртэй энэ зурагт БНХАУ-ын Тяньаньмэний талбай дээр болсон үймээний дүр зураг буусан байна.
Харри Бенсон / Битлз
Гэрэл зурагчин Харри Бенсон Битлз хамтлагийнхантай хамт Нью Йоркт ирээд удаагүй байлаа. 1964 онд авсан зурагт Битлзийнхэн өөрсдийгөө АНУ-д №1 болж чадсаныг дуулаад баярлаж байгаа торгон агшин буусан билээ.
Лайл Оверко: Есдүгээр сарын 11
Фотожурналист Лайл Оверко хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн гашуун дурсамжтай үйл явдлын зургийг авсан юм. Тэрбээр энэ зургаа ирээдүй хойчдоо үлдээх эмгэнэлтэй боловч ихийг өгүүлсэн зураг хэмээн онцолжээ.
Мэри Эллен Марк / Циркчин, заан хоёр
Гэрэл зурагчин Мэри циркийн урлагт хайртай нэгэн юм. Тийм ч учраас Энэтхэг орноор аялж үйл ажиллагаагаа явуулдаг 18 циркийн зургийг авчээ. “The Great Golden Circus” циркийн цагаригны мастер Рам Пракаш Сингх ба түүний хайртай заан Шьяматайгаа авахуулсан энэ зураг 1990 оных юм. Харамсалтай нь зургийг авснаас хойш хэдэн сарын дараа заан чапати талханд хордож нас барсан эмгэнэлтэй явдал болжээ.
Томас Мэнгельсен / Аляскийн бор баавгай
Эгзгийг нь тааруулсан ийм гайхалтай зураг авахыг тэрбээр эртнээс мөрөөдсөөр иржээ. Ингээд баримтат кинон дээрээс л харж байсан энэхүү торгон агшныг тэрбээр 1988 оны долоодугаар сард авсан гэнэ.
Дэвид Дубиле / Circle of Barracuda
Гэрэл зурагчин Дэвид Дубиле энэ зургийнхаа тухай “Далай тэнгисийн усанд болдог загасны хуй нь хамгийн ховор агаад үзэсгэлэнтэй үзэгдэл юм. Манай гарагийн 70% нь далай, тэнгис байдаг бөгөөд та бидний мэдэхгүй маш олон нууцлаг гоо үзэсгэлэн бий. Гэвч дэлхийн уур амьсгалын нөлөөгөөр усны ертөнцөд ихээхэн өөрчлөлт гарч байна. Магад энэ зууны төгсгөл тэгэхэд эх дэлхий минь устаж мөхөхийг ч бид таашгүй билээ.” хэмээн тэмдэглэжээ.
Нил Лейфер / Али юу? Листон уу?
1965 оны тавдугаар сарын 25-ны өдөр Мохаммед Али, Сонни Листон нарын хооронд болсон тэмцээний торгон агшин
Боб Груэн / Жон Леннон
Энэ бол Жон Ленноны хамгийн алдартай зургуудын нэг билээ. Тэрбээр “Walls + Bridges” цомгийнхоо зургуудыг гэрэл зурагчин Боб Груэнээр авахуулсан бөгөөд энэ нь тэдгээр зургийн нэг юм.
Эллиотт Эрвитт / Салхилж буй ноход
Гол төлөв сурталчилгааны болон баримтат жанрын гэрэл зураг авдаг тэрбээр энэ зургийг 1974 онд авчээ.
Лори Гринкер / Майк Тайсон
1980 оны энэ зурагт нэрт боксчин Майк Тайсоны 14 насны төрх гарчээ. Тухайн үед оюутан байсан гэрэл зурагчин Лори Гринкер залуу боксчдын зургийн төсөл дээр ажиллаж байсан юм. Боксын спортын домогт менежер Д’Амато Кас (1908 - 1985) түүнд Майк Тайсоныг удахгүй хүнд жингийн дэлхийн аварга болно хэмээн хэлж байсан нь ёсоор болсон байдаг.
Ник Ют / Вьетнамын дайн
Вьетнамын дайны үеэр өтгөрүүлсэн бензиний бөмбөг - Напалмыг ихээр дэлбэлж байсан билээ. Напалмд өртсөн тосгодын нэг нь зурагт гарсанчлан Транг Банг тосгон юм. Энэ зургийг тэрбээр 1972 оны зургаадугаар сард авчээ.
Херман Леонард / Жазз хөгжимчид
1948 оны эхээр түүнд жазз хөгжмийн гайхамшгийг мэдрүүлэгчдийн зургийг авах ховорхон боломж тохиожээ.
Дуглас Киркланд / Мэрилин Монро
АНУ-ын гэрэл зурагчин Дугласыг нэр алдарт хүргэсэн зураг нь энэ юм. Тэрбээр “Look Magazine” сэтгүүлд ажилладаг байхдаа энэ зургийг 1961 онд авсан гэнэ.
Карл Фишер / Мохаммед Али
График дизайнер, гэрэл зурагчин Карл Фишер гэрэл зургийн арга ухааныг бие даан эзэмшсэн нэгэн юм. Тэрбээр домогт боксчин Мохаммед Алигийн зургийг 1967 онд Нью Йоркт авчээ.
Жим Маршалл / Жонни Кэш
Рок оддын гэрэл зургийг авдаг гэдгээрээ алдартай гэрэл зурагчин Жим Маршалл (1936 - 2010) энэ зургийг 1969 онд авчээ. Тэрээр Жонни Кэш (1932 - 2003) - ийг “The San Quentin State Prison” шоронд цомгоо бичүүлэх үеэр хамт байсан юм.
Майкл Загарис / Жо Монтана
Гэрэл зурагчин Майкл Загарис нь энэ номд зориулж зургаа авахуулсан анхны уран бүтээлчдийн нэг юм. Тэрбээр Америк хөлбөмбөгийн нэрт тамирчин Жо Монтанагийн цуврал зургуудаараа алдартай юм. Зурагт Жо Монтана нэрт дасгалжуулагч Билл Уолшийн хамт гарсан бөгөөд Биллийн хамгийн дуртай зураг нь ажээ.
Жо Макналли
1987 оноос хойш “The National Geographic Society” нийгэмлэгт ажиллаж байгаа тэрбээр “LIFE Magazine” сэтгүүлээс карьераа эхлүүлж байжээ. Энэ бол түүнийг амжилтад хөтөлсөн алдартай зургуудынх нь нэг юм.
Эх сурвалж: Times.mn