Ханхүү Харри, Меган Маркл нар сүйн зургуудаа дэлгэлээ

2017 оны 12 сарын 22

Их Британийн ханхүү Харри, Америкийн нэрт жүжигчин Меган Маркл нар өнгөрсөн сарын эхээр Лондонд сүй тавьснаа албан ёсоор мэдэгдсэн бөгөөд хуримаа ирэх оны хавар хийнэ. Ханхүү Харри сүйт бүсгүйдээ гэрлэх санал хэрхэн тавьснаа хуваалцахдаа “Энэ үйл явдал хэдэн долоо хоногийн өмнө, бидний амьдардаг Ноттингхем дахь байшинд болсон юм. Бидний хувьд энэ өдөр энгийн л нэг үдэш байсан бөгөөд тухайн үед бид зүгээр л тахианы мах шарж байсан” хэмээсэн.

Меган Марклын хувьд “Маш гайхалтай гэнэтийн бэлэг болсон шүү. Тэр миний өмнө өвдөг сөгдөн гэрлэх санал тавьсан. Үнэхээр романтик байсан. Би түүнийг гэрлэх санал тавьж дуусаагүй байхад нь шууд л ‘Тийм, ээ’ гэж хариулсан” гэсэн.

Тэгвэл энэ сард тэд сүйн зургуудаа нийтэд дэлгэсэн байна. Тэдний зургийг Анжелина Жоли, Жулия Робертс нарын гэрэл зурагчин Алекси Лубомирски авсан аж. Меган Маркл Ralph & Russo Couture-ын  56,000 ам.долларын үнэтэй хар даашинз өмсчээ. Меган Марклын талаар товчхон өгүүлэхэд тэрбээр өдгөө 36 настай жүжигчин, загвар өмсөгч мэргэжилтэй бүсгүй юм.


Тэрбээр жүжигчний ажлын хажуугаар загварын блог хөтөлж, 10 гаруй кинонд дүр бүтээсэн байдаг. Меган сүйт залуугаасаа гурван насаар эгч бөгөөд өмнөх нөхрөөсөө 2013 онд салж байжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
51428
0 эможи
keyboard_arrow_up