НАСА-гийн мэргэжилтнүүд нарны аймгаас гадна орших өөр нэгэн шинэ гараг нээжээ
2017 оны 12 сарын 17
НАСА-гийн мэргэжилтнүүд нарны аймгаас гадна орших өөр нэгэн шинэ гараг нээсэн байна. Ингэснээр "Кеплер 90" одны аймаг нарны аймаг шиг 8 гарагтай болж буй аж.
Эдгээр гараг нь нарыг тойрох дэлхийгээс ойр зайд оддыг тойрдог байна. Шинээр нээсэн гараг дээрх гадаргуу цельсийн 420 хэмтэй юм байна. Шинэ гарагийг "Google" компаниас боловсруулсан аргаар Кеплер сансрын дурангаар авсан мэдээлэлд дүн шинжилгээ хийх замаар илрүүлсэн байна.
Энэ дуран авиа нь оддын гялбаа багахан өөрчлөгдсөн байсан ч илрүүлж тогтох чадвартай юм. "Кеплер 90" од нь дэлхийгээс 2500 гэрлийн жилийн зайд оршдог юм.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
51204
1 эможи