Эйфелийн цамхагтай эмэгтэй хүн гэрлэж байжээ
1832 оны 12 дугаар сарын 15-нд Эйфелийн цамхагийг зохион бүтээгч, Францын инженер, архитектур Гюстав Эйфель мэндэлжээ. Францын Засгийн газраас Уран бүтээлчдийн дунд зарласан уралдаанд Гюстав Эйфель түрүүлсэн бөгөөд цамхгийг 1887 оны 7 дугаар сарын 26-наас барьж эхэлжээ. Түүнийг барихад 700-аад зураг төсөл үйлдэгдэж, 18,000 хэсэг төмөр хийцийг 2.5 сая ган холбоосоор холбож, сард дунджаар 15 метр өндрийн хурдтайгаар хэдэн зуун хүний хөлс хүчээр 1889 оны 5 дугаар сарын 6-нд барьж дуусчээ.
Эйфелийн цамхгийн тухай сонирхолтой баримт:
1. Англичууд Эйфелийн цамхгийг давахаар өндөр сүрлэг барилга барихаар төлөвлөж, барилгын ажил нилээд явж байсан ч 1907 онд тус барилгыг нураасан байна.
2. Эйфеллийн цамхаг нь 2011 онд хамгийн их жуулчин ирсэн газар болсон бөгөөд нийт 6.98 сая жуулчин хүлээн авч байжээ.
3. Уг цамхагийн орой руу гарах шат нь 1665 гишгүүртэй.
4. Эйфель 41 жилийн турш хамгийн өндөр барилга байсан юм. Харин 1930 онд Нью-Йоркийн Xудалдааны ихэр цамхаг баригдсанаар хамгийн өндөр нь байхаа больжээ.
5. Цамхагийг анх радио антенийн зориулалтаар барьж байжээ.
6. Хүйтэн дулааны температураас шалтгаалаад 15 см-ээр дээшилж доошилдог.
7. "Эйфелийн цамхаг"-ийг зохион бүтээсэнцамхагийн орой дээр хувийн орон сууцтай байжээ.
8. Парисын олон архитектор Эйфелийн цамхагийг үзэн яддаг.
9. Адольф Гитлер дэлхийн 2-р дайн үеэр Эйфелийн цамхаг руу гарч байжээ.
10. Эйфелийн цамхаг дээр 72 эрдэмтдийн нэрийг сийлсэн байдаг.
11. Францын иргэн Франц Речелт (Franz Reichelt) өөрийн зохион бүтээсэн шүхрээрээ цамхгийн орой дээрээс үсэрсэн боловч энэхүү оролдлого нь амжилтгүй болж нас барсан байна.
12. Цамхгийг зохион бүтээсэн Густав Эйфел нь ганцхан энэхүү цамхаг биш, түүнчлэн “Эрх чөлөөний хөшөө”-ний загвар дээр ажиллаж байв. Сонирхуулахад "Эрх чөлөөний хөшөө"-г 1885 оны 6-р сарын 17-ны өдөр Францчууд АНУ-д бэлэглэж байсан түүхтэй.
13. Эд зүйлд татагддаг "парафила" хэмээх өвчтэй Erika Labrie бүсгүй 2007 онд Эйфелийн цамхагтай гэрлэж, Erika Eiffel болжээ.
14. Дэлхий дээр Эйфелийн цамхагийн 30 гаруй жижиг хувилбар байдаг бөгөөд тэднээс дурьдвал Хятад, АНУ-ын муж хотууд, Канад, Орос зэргийг дурьдаж болно.
Эх сурвалж:Zindaa.mn