NASA шинэ нээлтийнхээ талаар мэдээлэл хийх өдрийг зарлажээ
АНУ-ын үндэсний сансар судлалын агентлаг NASA шинэ нээлтийнхээ талаар зарлах хэвлэлийн хурлыг товложээ.
Энэ удаа харь гарагуудыг судлах зориулалттай Kepler телескопын илрүүлсэн шинэ нээлтийг зарлах нь бараг тодорхой байгаа гэнэ. Пүрэв гарагт болох хэвлэлийн хурлаар яригдах зүйлийн талаар илүү мэдээлэл өгөөгүй байна.
Нэг зүйл тодорхой байгаа нь тэд саяхнаас телескопоос ирүүлсэн мэдээллийг боловрсуулахдаа Google-ийн хиймэл оюуныг ашиглах болсон. Тиймээс хиймэл оюуны тусламжтай ямар нэг шинэ нээлт хийсэн гэж таамаглаж болохоор байна.
Хэрвээ ийм систем ашиглавал амьдрал орших боломжтой гарагуудыг илүү хурдтай олж илрүүлэх юм. Пүрэв гарагийн хэвлэлийн хуралд NASA-гийн астрофизикийн салбарын тэргүүн Пол Херц, Google-ийн ахлах програм хангамжийн инженер, өөр хоёр судлаач гэсэн нийт дөрвөн хүн оролцохоор болжээ.
Kepler телескопыг 2009 онд сансарт хөөргөсөн цагаас хойш асар олон харь гарагийн мэдээллийг дэлхийд илгээгээд байгаа. 2012 онд түүний ажил дууссан боловч одоо болтол үргэлжлүүлэн ажиллаж байгаа юм.
Эх сурвалж: Independent