Дэлхийн хамгийн аюултай ном
Үхэлд хүргэх аюултай ном... Энэ номонд хараал жатга байдаггүй. Уг номын хавтасыг хүний арьсаар бүрээгүй.Энэ нь Ид шидийн зан үйлийн ном биш, гэртээ бөмбөг хийх зааварчилгаа ч биш, үнэнийг хэлэхэд энэ номонд ямар ч бичвэр, бичээсбайхгүй.
Гэхдээ бүх зүйл илүү ноцтой бөгөөд номын хуудас бүр нь үхэлд хүргэх аюултай хүнцэлийн тун агуулдаг байна. Энэ ном “Үхлийн хананы сүүдэр” гэсэн нэртэй бөгөөд 86 хуудастай, хуудас бүр нь 150 жилийн тэртээх хананы цаасны дээж юм. Уг номыг зохиогч нь Роберт Кези гэдэг хүн бөгөөд 19 дүгээр зууны сүүлчээр тэр ахуйн цаасны хортой чанарыг судлаж байжээ. Тэр үед цаасыг найрлагад нь хүнцлийн нэгдлүүд орсон пигментүүдийн тусламжтайгаар буддаг байжээ.
Америкийн анагаах ухааны нийгэмлэгийн мэдээгээр, 1879-1883 онд америкийн гэр орны хананы бүх цаасны 60 орчим хувийг хүнцэлд суурилсан будгаар будаж байжээ. Учир нь хүнцэлд суурилсан будаг нь хананы цаасны зургийг гоё ногоон өнгөтэй болгодог бөгөөд маш хямдхан байжээ. Хортой будаг хананы цааснаас амархан арчигдаж,тоосонцорхэлбэрээр уушиг, хоол унд зэрэгт ордог байсан байна.
Америкийн Манчестер хотод хүнцэлд хордсон нэг тохиолдол нэн онцлог юм. Нэг залуу гэр бүлийнхэн байшиндаа засвар хийж, хүүхдийнхээ унтлагын өрөөнд хурц-ногоон зурагтай хананы цаас наажээ.Энэ нь 9 настай Эмма охиных нь өрөө байжээ.Хэсэг хугацааны дараа охины нүд нь хавджээ. Түүний толгой өвдөж,биеэр нь яр шарх гарч, гэнэт турж эхэлсэн байна. Эммагэмчилгээ хийлгэхээр гэрээсээ явах бүрийдтүүний бие нь дээрддэг байжээ. Роберт Кези охины өрөөний хананы цааснаас дээж аваад, цаасанд хүнцлийн агууламж өндөр байгааг илрүүлсэн байна. Ийнхүү хананы цаасыг авч, Эммагийн бие ч дээрдэж эхэлжээ.
Одоо “Үхлийн хананы сүүдэр” номын ердөө хоёрхон хувь л хадгалагдаж үлдсэн байна. Үүний нэг нь Мичиганы их сургуулийн номын санд байдаг аж. Номыг битүү саванд хадгалдаг байна. Дээр нь хүнцэлд хордохгүйн тулд номын хуудас бүрийг онцгой байдлаар ариутгажээ.Гэхдээ угномыг эргүүлж үзэх гэсэн хүмүүсэхлээд зузаан гэгчийн бээлий өмсөх ёстой гэнэ.
Сонирхуулахад, 19 дүгээр зууны сүүлчээр хүнцэлд суурилсан пигментүүдийг хананы цаас үйлдвэрлэхэд төдийгүй, хүүхдийн тоглоом, мэндчилгээний ил захидал, хөзөр болон концертийн тасалбар хийхэд хэрэглэдэг байжээ. Түүнчлэн гоо сайхны хэрэгсэлд хүнцэл нэмж, амттануудыг хүнцэлээр буддаг байсан аж.
Эх сурвалж: Bataar.mn