Амазон компани Хар Баасан гарагт Америкчуудын хамгийн ихээр худалдаж авсан 5 барааг танилцуулжээ

2017 оны 11 сарын 26

Энэ жилийн хямдралт худалдааны баяр болох “Хар Баасан” гарагийг Амазон компани тэргүүлжээ. Тус компани нийт онлайн худалдааны бараг тал хувийг ганцаар эзэлсэн байна.

Америкчуудын худалдаа наймааны хэмжээ энэ жил шинэ дээд амжилт тогтоосон гэж байгаа ба Амазон одоогоор ямар нэг тоо дэлгээгүй байна.

Харин тус компани энэ жил Америкчуудыг хамгийн ихээр байлдан дагуулсан таван бараа бүтээгдэхүүнийг танилцуулжээ.

Эдгээрийг жагсаавал:

  1. Amazon Echo Dot - Амазон компаниас гаргасан ухаалаг яригч. Гэр дотроо байрлуулж, дуу хоолойгоор харилцаж болдог туслагч юм.
  2. Fire TV Stick with Alexa voice remote - Мөн л Амазон компанийн бүтээгдэхүүн ба телевизэд залгаж Amazon, HBO, Netflix зэрэг стриминг үйлчилгээнүүдийг авч болдог жижиг төхөөрөмж. Дуу хоолойгоор удирдагддаг.
  3. TP-Link smart plug - Ухаалаг унтраалга. Цахилгаан төхөөрөмжийг эрчим хүчний эх үүсвэрт залгахдаа дунд нь энэхүү төхөөрөмжөөр дамжуулж болдог. Ингэснээр интернэтээр дамжуулан гар утас, таблетнаас гэрийн цахилгаан хэрэгслээ алсаас асааж, унтрааж болно. Ердийн цахилгаан төхөөрөмжүүдийг ухаалаг болгодог хувиргагч гэсэн үг юм.
  4. Instant Pot DUO80 8-quart seven-in-one multi use programmable pressure cooker - Будаа агшаагч, удаан болгогч, даралтаар чанагч зэрэг олон үйлдлийг агуулсан хоол бэлдэх цахилгаан тогоо.
  5. 23andMe DNA test - ДНХ шинжилгээний багаж. Үүнийг худалдаж авсан хүн тусгай саванд шүлснийхээ дээжийг хийж, судалгааны лабораторид илгээснээр ДНХ шинжилгээнийхээ хариуг авч болдог. 6-8 долоо хоногийн дараа хүний эрүүл мэнд, зан араншин, өвөг дээдсийн уг гарвал зэрэг олон тооны мэдээллийг гаргасан тайланг эзэнд нь ирүүлдэг байна.

 

Эх сурвалж: Business Insider

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
50228
0 эможи
keyboard_arrow_up