Өнөөдөр Хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх өдөр
2014 оны 6 сарын 26
Мансууруулах бодис, түүний хууль бус эргэлттэй тэмцэх олон улсын өдрийг 1987 оны энэ өдрөөс эхлэн жил бүр тэмдэглэж байхаар НҮБ-аас тогтоожээ. Хүн төрөлхтөн мансууруулах бодистой тэмцсээр 100 гаруй жил болж байгаа ч нөгөө талаас хэрэглэгчийн тоо өдрөөс өдөрт өсөх хандлагатай байгаа юм. Жил бүр 200 сая гаруй хүн мансууруулах бодис хэрэглэдэг бол 200 мянга гаруй хүн хор уршгаас нь болж нас бардаг байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
4976
0 эможи