Box Office: “Thor: Ragnarok“ орлогоороо дахин ТЭРГҮҮЛЛЭЭ
2017 оны 11 сарын 13
“Marvel Comics”-ийн дүр "Thor"-ийн шинэ анги “Box Office”-ийн шинжээчдийн таамаглаж байсанчлан Хойд Америкт орлогоороо дахин тэргүүллээ. "Thor: Ragnarok" кино өнгөрсөн долоо хоногт 56.6 сая ам.долларын орлого олсон байна.
Энэ нь өмнөх долоо хоногоос 54 хувиар буурсан үзүүлэлт болсон ч нээлтээ хийснээсээ хойш 10 хоногийн дотор АНУ, Канадын кино театруудаас 211 сая ам.доллар олоод байгаа нь өмнөх хоёр ангийн амжилтыг эвдсэн дүн болжээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
49524
0 эможи