50 настай Индонез бүсгүй

2017 оны 11 сарын 09

Үзэсгэлэнтэй бүсгүй Пуспа Девийг хүмүүс түүний хөвгүүдийн найз охинтой байнга андуурдаг гэнэ. Тэрээр 50 настай бөгөөд 30 настай бүсгүйчүүдээс хавьгүй залуу харагддаг юм. Ингэснээрээ тэрээр инстаграмын од болж чаджээ.

Пусма Деви нь Индонезын Жакарта хотод амьдардаг бөгөөд хувиараа хөдөлмөр эрхэлдэг, хоёр хүүгийн ээж юм. Тэрээр саяхан 50 насны ойгоо тэмдэглэжээ.

Энэхүү гоолиг Индонез эмэгтэйн төрсөн өдрийг мэдэхгүй хэн ч түүнийг саяхан зуугийн тал хүрсэн гэдгийг гадарлахгүй! Девиг хүмүүс 20 нас гарсан гэдэг байна. Пуспаг хөвгүүдтэйгээ зургаа татуулж буйг харсан хэн чээж, хүү биш, аз жаргалтай хос байна гэж хардаг байна.

 

Тэрээр "Эмэгтэйчүүд өөрийн гоо үзэсгэлэн, залуу насааүргэлж хадгалахыг хичээдэг. Ингэхэд төрөлжсөн гоо сайхны бүтээгдэхүүн, гоо сайхны мэс засалчдын үйлчилгээ хамгийн ихээр нөлөөлдөг биз ээ. Харинминий ер бусын залуухан дүр төрх бол угаасаа сайн гентэй холбоотой байх" гэж боддог байна. Мөн эрүүл аж төрөх ёс (спорт, зөв хооллолт, эерэг санаа бодол) нь урт наслаж, гоо сайхнаа хадгалах хамгийн сайн арга гэдэгт итгэлтэй байдаг аж.

Деви залуугаасаа бадминтоноор хичээллэж, усанд сэлсэн бөгөөд саяхнаас аэробек, зумба бүжигсонирхох болжээ. Тэрээр долоо хоногт хэд хэдэн удаа бэлтгэл хийдэгбайна.

 

"Эрүүл аж төрөх ёсыг сахихаас гадна, хамгийн ойр дотны хүмүүс маань намайг үргэлж залуу, үзэсгэлэнтэй хэвээр байхад тусладаг" хэмээн Пуспа ярьдаг байна.

“Нас явах тусам л чи залуу харагдах юм" хэмээн хүмүүс ярьцгаадаг. Учир нь хүүхдүүд маань өсч, би чөөрийн дуртай бизнесээ эрхлэж байна. Одоо надаас аз жаргалын гэрэл цацарч байгаа болов уу” хэмээн Пуспа ярьжээ.

Девигийн төрсөн өдрөөрөө хүүхдүүдтэйгээ авахуулсан зургууд инстаграмд тавигдсаны дараа түүний шүтэн бишрэгчдийн тоо хэдхэн өдрийн дотор олон арван мянгаар нэмэгджээ.

 

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
2
wow an post
8
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
49356
19 эможи
keyboard_arrow_up