Таван одтой шоронд хоригдож буй Арабын хан хөвгүүд
Авилгатай тэмцэх хэргээр баривчлагдсан Саудын Арабын 11 ханхүү таван одтой шоронд хоригдож буй зураг интернэтээр тараад байна.
Энэ сарын 5-нд байгуулагдсан Саудын Арабын Авилгатай тэмцэх хороо ажлынхаа 2 дахь өдөр 11 ханхүү, 4 сайд, 10 гаруй сайд асанг баривчлан саатуулаад буй билээ. Баривчлагдсан хүмүүсээс 11 ханхүү нь Ritz Carlton гэх таван одтой зочид буудлын зааланд “хоригдож” буй ажээ.
Ritz Carlton зочид буудлын сүлжээ 2011 оны 11 сард Саудын Арабт таван одтой зочид буудлаа анх нээж байжээ.
Тэдний зургийг авсан хүнийг тэрбумтан Аль-Валид бин Талал гэж таамаглаж байгаа юм. Авилгын хэргээр саатуулагдан хоригдож буй ханхүү нарын зургийг харсан иргэд нь тэднийг хоригдсон бус амарч байгаагаас ялгаагүй аз жаргалтай байна гэж шүүмжилж байна.
Тэдний зургийг харсан АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп хан хөвгүүдийг олон жил улс орныхоо мөнгийг “сааж байгаа” этгээдүүд хэмээн жиргэжээ.