Цасны талаарх таны мэдэхгүй хачирхалтай баримтууд

2017 оны 11 сарын 06

Цас орох нь байгаль дэлхийн сонин үзэгдлүүдийн нэг билээ. Цас нэг ч ордоггүй зарим халуун орны хүмүүсийн хувьд зургийг нь л олж харсан байдаг бол зарим газарт өвлийн улиралд цас их ордог. Ер нь цастай холбоотой сонирхолтой баримт их байдаг ба тэдгээрийн заримтай нь танилцъя.

1988 оноос өмнө шинжлэх ухаанд яг ижилхэн хоёр цасан ширхэг байдаггүй гэж үздэг байсан. 29 жилийн өмнө Висконсинд болсон цасан шуурганы үеэр эрдэмтэд яг ижилхэн хэлбэртэй хоёр цасан ширхэгийг олсон байдаг.

1887 онд Монтана мужид сүүний хувингаас үл ялиг том хэмжээтэй цасан ширхэгүүд бударсан үзэгдэл болж байсан. 

 
Цас үнэндээ өнгөгүй тунгалаг. Өнгийн гэрэл ойх үзэгдлээс болж тунгалаг обьект бидэнд ямар нэг өнгөтэйгөөр харагддаг. Жишээлбэл хөх өнгийн гэрэл бусад өнгөөс давамгай тул тэнгэр хөх харагддаг шиг цагаан гэрэл цасанд ойдог учраас цас цагаан харагддаг.

Цас үнэндээ дуу чимээг өөртөө шингээдэг. Ингээд цас ороход илүү чимээгүй болдог юм. 

Дэлхийн нийт хүн амын 2/3 нь цас хэзээ ч хараагүй.

  

“National Snow & Ice Data” төвөөс цасыг эрдэс бодис гэсэн судалгааны дүнг гаргасан байдаг.

2016 оны нэгдүгээр сард Канадад 7,600 гаруй хүн цасаар байлдсан нь нэг дор хамгийн их хүнийг хамарсан цасаар байлдаж тоглох үйл явдал болсон.

Хэдийгээр хүмүүс яг ижилхэн хоёр цасан ширхэгийг олсон ч цасан ширхэг бүр томруулж харвал ихэвчлэн хосгүй хэлбэртэй байдаг.

Вилсон Бэнтлий гэдэг хүн 1885 онд цасан ширхэгийн гэрэл зургийг авсан. Амьдралынхаа турш тэрээр 5,000 гаруй өөр өөр хэлбэртэй цасан ширхэгийн гэрэл зургийг авсан бөгөөд тэднээс 2,400-г нь өөрийн хэвлүүлсэн номоор харуулсан байдаг.

Эх сурвалж: Ugluu.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
49193
3 эможи
keyboard_arrow_up