Египетийн Их пирамид дотор “нууц“ хонгил байгааг олж илрүүлжээ
Эртний Египетийн Гизагийн Их пирамид буюу Хуфугийн пирамидын /Хеопсын ч гэх нь бий/ нуугдмал бүтцийг эрдэмтэн судлаачид олж илрүүллээ гэж Японы “Эн-Эйч-Кэй” телевиз мэдээллээ.
Хуфугийн пирамидын дотоод бүтцийн нууцыг тайлах зорилгоор Япон, Египет, Франц болон Канадын эрдэмтэн судлаачид 2015 оноос томоохон судалгаа хийж эхэлсэн аж.
Хуфугийн пирамидын төв хэсэгт орших 30 орчим метр урт энэ хонгил нь чухам ямар зориулалттай, үүнд юу байгаа нь хараахан тодорхойгүй байна. Энэ хөндий хэсэгт Хуфу фараоны шарил болон эдэлж хэрэглэж байсан зүйлс байж магадгүй гэж судлаачид таамаглаж байна.
Хуфугийн пирамидыг МЭӨ 2483-2509 онд Египетийн фараон Хуфу бариулсан гэдэг юм. Энэ нь Египетийн хамгийн том пирамид бөгөөд 140 метр өндөр билээ.
Судлаачид энэ нээлтийнхээ талаарх мэдээллийг Их Британийн шинжлэх ухааны “Nature” сэтгүүлийн цахим хувилбарт өчигдөр анх нийтэлсэн байна.