Төөрсөн шүд
2017 оны 11 сарын 03
Хятадын Хунань мужийн Чанша хотын иргэн, 57 настай эмэгтэйн хамарт шүд ургасан байжээ. Түүний хамраас байнга цус гаргадаг байсан гэнэ. Залуугаасаа л ийм зовлонтой “учирсан” талаараа ярьсан тэр эмэгтэйг олон жилийн өмнө хамрын салстын үрэвсэлтэй гэж оношилсон юм байна.
Тэгтэл саяхан хамрынх нь баруун талын тасалгаанд чулуу шиг хатуу биет байгааг рентген зургаар баталгаажуулж, мэс засал хийж авахад шүд байсан талаар эмч нар ярьжээ. “Гэрээ” андуурсан шүдийг авснаас хойш өвчтөний хамраас цус гарахаа больсон аж.
Эх сурвалж: ӨНӨӨДӨР сонин
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
48999
1 эможи