Жийнсийг үзэн ядав

2017 оны 11 сарын 03

Египет улсын шүүгч Наби аль-Вахш хэмээх хүн телевизийн шууд ярилцлагын үеэр иргэдээ хүчирхийлэлд турхирсан утгатай уг хэлсэн нь хүмүүсийн дургүйцлийг төрүүлжээ.

Тэрбээр орчин үеийн охид, бүсгүйчүүдийн хувцаслалтад сэтгэл дундуур  явдгаа хэлээд “Жийнс өмссөн Египет эмэгтэйчүүдийг хүчирхийлэх нь эх оронч үзлийн илэрхийлэл, үндэсний үүрэг” гэжээ.

Египетийн эмэгтэйчүүдийн үндэсний зөвлөл “даравгар амтай” шүүгчийн эсрэг гомдол гаргаж, Үндсэн хуулиа зөрчсөн хэмээн буруушаажээ. Өнгөрсөн сарын 16-нд зарласан олон улсын судалгааны дүнгээр тус улсын нийслэл Каир эмэгтэйчүүдэд хамгийн аюултай хотоор тодорсон. Нөхцөл байдал ийм байтал хүчирхийллийг улам дэвэргэж, эрчүүдийг турхирч байгаа нь үндэсний аюулгүй байдал заналхийлснээс өөрцгүй гэж эмэгтэйчүүдийн зөвлөлийнхөн мэдээлжээ. 

Эх сурвалж: ӨНӨӨДӨР сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
48983
1 эможи
keyboard_arrow_up