“Сониучхан”-ы дүү 23 нүдтэй
2017 оны 11 сарын 03
НАСА шинэ “судлаачаа” ангараг гариг руу хөөргөх бэлтгэлээ базааж байна. “Марс-2020” хэмээн нэрлэсэн станц Улаан нүдэн дээр ажиллах тав дахь станц юм.
Тийрэлтэт хөдөлгүүр бүхий лабораторитой эл станц 23 дурантай учраас тус гаригийн гадаргуут бүх талаараа “харах” боломжтой гэдгээрээ “Спирит”, “Оппорьюнити”, “Марс-Одиссей”, “Кьюриосити” гэсэн ах нараасаа давуу юм байна. 2020 он гэхэд хөөргөх “Марс 2020”-ийн бүх “нүд” гурван хэмжээст байх аж.
Эх сурвалж: ӨНӨӨДӨР сонин
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
48979
1 эможи