Ёргүй баяр Halloween

2017 оны 11 сарын 01

Halloween буюу сүнсний баярыг манай хүүхэд, залуус тэмдэглэдэг болсоор нэлээд хугацаа өнгөрчээ. Хүн аймаар баг зүүж, ямар нэгэн дүрд хувирах нь энэ баярын гол бэлгэдлийн нэг. Ихэвчлэн аймшгийн төрлийн кино, хүүхэлдэйн баатруудад хувирдаг сүнсний баяраар хүүхдүүд “Хуурах уу, дайлах уу” хэмээн айлуудын хаалгыг тогшдог. Хорвоогийн сонин хачинтай дөнгөж танилцаж яваа тэдэнд өнгө будгаар бусдыг хуурдаг сүнсний баяр сонирхолтой санагдаж болно.

Харин учир мэдэх томчууд тэднийг яагаад ийм буруу зүйлд өөгшүүлээд байгааг ойлгоход бэрх. Бэлгэдлийг нь бодсон ч нүүр амнаас нь цус урссан, аль нэг эрхтэн нь дутуу эсвэл аймшгийн киноны гол дүрд хувирч хавь ойрын хүмүүсийг айлгах нь тийм ч сайхан зүйл биш. Зарим байгууллага ашиг олох, үйлчлүүлэгчээ татахын тулд сүнсний баярыг өргөнөөр тэмдэглэдэг. Ингэхдээ ихэвчлэн шөнө оройн цагаар “сүнс”-нүүдийг цуглуулдаг учир насанд хүрээгүй хүүхдүүд орой цагаар гэрээсээ гарах шаардлагатай болдог нь эргээд эрсдэл дагуулдаг байна.

Тиймээс учир холбогдлыг нь сайтар ухаж ойлгоогүй энэ мэт баярыг хуулбарлан дуурайх шаардлага бидэнд байхгүй. 2000 гаруй жилийн өмнөөс эхтэй сүнсний баяраар уг нь элдэв муу ёрын сүнсийг зайлуулахын тулд тусгайлан ёслол болгон үйлддэг байсан юм билээ. Гэтэл энэ нь эсрэг утгатай болсныг өнгөрсөн сарын 31-нд болсон сүнсний баяраас харж болохоор байлаа. Монголчууд сэжгээр өвдөж, сүжгээр эдгэрдэг ард түмэн. Тиймээс Halloween шиг ёргүй зүйлийг тэмдэглэлгүй, бүр баяр гэж нэрлэхээ ч болих хэрэгтэй юм.

Эх сурвалж: Монголын үнэн

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
3
48859
5 эможи
keyboard_arrow_up