Дэлхийн хамгийн үнэтэй 10 гэрэл зургийн нийт үнэ 59.2 тэрбум

2017 оны 10 сарын 31

Гэрэл зураг мянган үг орлодог хэмээх үг бий. Тэгвэл дэлхийн хамгийн үнэтэйд тооцогдох гэрэл зургуудын хувьд ямар агуулгатай бол.Магадгүй дайн ба энх гэгчийг эндээс олж харах биз. Хамгийн үнэтэй 10 зургийн нийт үнэ 31.5 сая ам.доллар буюу өнөөгийн ханшаар төгрөгт шилжүүлж үзвэл 59.2 тэрбумд дөхөх аж. 

10. Гэрэл зурагчин нь тодорхойгүй “Билли хүү/Нью Мехико дахь Форт самнер” хэмээх зураг. 1880 оны үед авсан энэ гэрэл зургийн гол дүрийг яагаад ч юм Билли хүү гэж тодорхойлсон ч хэн авсан зураг вэ гэдгийг өнөөг хүртэл олоогүй. АНУ-ын Нью Мехико мужид тухайн үед Форт самнер хэмээх торгуулийн суман маягийн цэргийн бүрэлдэхүүн байрлаж байж. Уг армийг Америкийн уугуул иргэд апаче болон навачо угсаатнуудаас бүрдүүлсний нэг нь “Билли” бололтой. Үнэлгээ: 2.3 сая ам.доллар.

9. Андрес Гурскэйн “Чикагогийн арилжааны самбар” хэмээх зураг. Тус хотын эдийн засгийн олон үзүүлэлтийг 1997 оны үзүүлэлтээр жишиг болгон авч үздэг байсан нь саяхныг хүртэл үргэлжилсэн. 1997 оны бүтээл. Үнэлгээ: 2.35 сая ам.доллар.

8. Синди Шерманы “Нэргүй, дугаар:153” хэмээх зураг. Хөрөг зургийн төрөлд нэрээ дуурсгасан алдартан, найруулагч хэрнээ өөрийнх нь зураг Википедиад хүртэл байдаггүй аж. Тэрээр хөрөг бүтээлүүдэд нэр бодож олохыг үзэгчдэд үлдээдэг нэгэн, ердөө дугаарлахад л хангалттай. 1985 оны бүтээл. Үнэлгээ: 2.7 сая ам.доллар.

7. Эдуард Штэйхений “Сарны гэрэл дэх цөөрөм” хэмээх зураг. Сар мандаж буйг анзаараарай. Шөнийн бүүдгэр байдлыг анзаараарай. Мөн 1904 оны зураг гэдгийг тооцоод өнгөт зураг гэдгийг анзаараарай. Үнэлгээ: 2.92 сая ам.доллар.

6. Андрес Гурскэйн “Чикагогийн арилжааны самбар-3” хэмээх зураг. 1997 оны бүтээл. Түүний гэрэл зургууд ийнхүү үнэд хүрч, түүх өгүүлж байхыг бодоход тэр жил Чикаго хотын эдийн засагт хөрөнгийн зах зээл, хөрөнгийн бирж үнэхээр жинтэй нөлөөлснийг ойлгож болох юм. Үнэлгээ: 3.29 сая ам.доллар.

5. Андрес Гурскэйн “99 цент, 1999” хэмээх зураг. Хэдийгээр уг зургийг 2001 онд авсан гэж ярьдаг боловч олон хүн 1999 оны гэж таамагладаг. Уг зургийг үнэд хүргэсэн шалтгаан нь нэг кадрт маш олон өнгийг ялгарал сайтай багтаасанд оршино. Үнэлгээ: 3.34 сая ам.доллар.

4. Жефф Уоллын “Үхсэн цэргүүдийн үг” хэмээх зураг. 1986 онд Афганы эсрэг дайтаж байсан цэргүүдийн дүр төрхийг хальсандаа хадгалсан канад эр Уолл зургаан жилийн хойно буюу 1992 онд олон нийтэд дэлгэжээ. Үнэлгээ: 3.66 сая ам.доллар.

3. Синди Шерманы “Нэргүй, дугаар: 96” хэмээх зураг. Шерман хэдэн зуун модел сонгосон хэдий ч энэ дүр нь илүү алдартай аж. Чухам энэ зургийн хувьд улбар туяа хийгээд, дөрвөлжин хээний давхцал нь үзэмж төгс болгосон гэдэг. 1981 оны бүтээл, 3.89 ам.доллар.

2. Андрес Гурскэйн “Рэйн-2” хэмээх зураг. Швейцарь, Австри, Герман, Итали, Белги, Франц гээд Европын олон орноор дамжин далайд цутгадаг Рэйн голын нэгээхэн хэсэг. 1999 оны бүтээл. Үнэлгээ: 4.33 сая ам.доллар.

1. Петр Ликийн “Фантом” буюу хий үзэгдэл хэмээх зураг. Австралийн байгалийн гэрэл зурагчин АНУ-ын Аризонагийн алдарт Антилопе Канионд ирээд энэ зургийг авахдаа брэнд болсон шаргал өнгийг үл огоорчээ. Хар цагаан кардт нарны тусгал, тоосны бужигнааныг шингээсэн нь тэнгэрээс буух хий үзэгдэл мэт харагдана. 1999 оны бүтээл. Үнэлгээ: 6.5 сая ам.доллар

Эх сурвалж: Aldar.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
48804
0 эможи
keyboard_arrow_up