Дэлхийн хамгийн үзэсгэлэнт бүсгүйчүүдтэй 10 орон
Дэлхийн хамгийн үзэсгэлэнт бүсгүйчүүд хаана амьдардаг бол? Цаг уур, амьдрах орчин, өвөг дээдсээс өвлөж авсан бие, төрхөөрөө аль орны бүсгүйчүүд хамгийн үзэсгэлэнтэй байдаг талаарх жагсаалтыг гаргажээ. Та санал нийлж байна уу?
1 Бразил. Латин Америкийн хамгийн алдартай загвар өмсөгчид Бразилаас гаралтай. Шар, бор үстэй бразил бүсгүйчүүдийн биеийн галбир хамгийн сайхан гэдэгтэй хэн ч маргахгүй. Тэд бол №1.
2 Орос. Цэнхэр нүдтэй, шар үстэй орос бүсгүйчүүд хоёрт жагсаж байна. Орос хүүнүүдийн ихэнхи нь биеийн зөв харьцаатай байдаг.
3 Венесуэль. Олон дэлхийн мисс эндээс төрсөн нь санаандгүй тохиолдол биш юм шүү. Тэдний төрөлхийн гоолиг бие, нүүрний зөв хэлбэр үзэсгэлэнтэй харагддаг гол нууц нь.
4 Энэтхэг. Энэтхэг бүсгүйчүүдийн бор арьс, уян хатан хөдөлгөөн энэ жагсаалтад ороход нөлөөлсөн гэнэ шүү.
5 Аргентин. Энэ орны бүсгүйчүүд арьс, үсэндээ онцгой анхаардаг. Байгаль, цаг уур нь ч тэднийг булбарай, тунгалаг арьстай байхад нь нөлөөлдөг аж.
6 Cерби. Бүсгүйчүүдийн гол нууц нь уриалан дуудсан харц гэнэ шүү. Дээр нь серби охид тун загварлаг хувцаладаг.
7 Солонгос. Наснаасаа залуухан, эгдүүтэй харагдахыг хүсдэг солонгос охид. Тэд мэс засал хийлгэдэг ч арьс нь яах аргагүй булбарай. Чийглэг орчин тэдний арьсыг гэрэлтсэн тунгалаг болгодог.
8 Франц. Бүсгүйчүүд нь тийм ч өндөр биш, тийм ч сайхан арьстай биш. Гэхдээ тэдний ихэнхи нь биеийн зөв төрхтэй байдаг. Дээр нь маш их эрч хүчтэй, романтик.
9 Итали. Бор үстэй итали хүүхнүүдийг жинхэнэ хатагтай гэж нэрлэдэг.
10 Украйн. Тэд орос хүүхнүүдээс энхрий, ялдам, өхөөрдөм байдлаараа ялгардаг. Бас ихэнхи нь тун царайлаг байдаг гэнэ.
Эх сурвалж: Aldar.mn