Брэд Питт Жолитой амьдарсан үеэ “Тамын 12 жил” хэмээжээ

2017 оны 10 сарын 30

Гэр бүлээ цуцлуулаад Холливудын жүжигчин Брэд Питт сэтгэл судлаачдын туслалцааг авахад хүрсэн. Од эхнэрээсээ салах үйл явцыг нэг жилийн өмнө эхлүүлсэн Брэд одоог хүртэл тайвширч чадахгүй байгаа аж. Сэтгэл санаагаа тайван болгохын тулд тэрбээр сэтгэлзүйчтэй тулж ажиллахад хүрчээ.

Related image

53 настай Питт Жоли тэр хоёрын амьдралд маш олон асуудал байсан гэдгийг сэтгүүлчдэд өгүүлсэн удаатай. Гэр бүлийн ярвигтай асуудлуудаас болж Холливудын секс бэлгэдэл болсон залуу архинд хүртэл орсон аж.

Жолитой амьдарсан он жилүүдээ тэрбээр “Тамын 12 жил” гэж хэлжээ.

Өдгөө Питт шинэ харилцаа үүсгэсэн аж. Түүний сонгосон бүсгүй бол Британийн 21 настай жүжигчин Элла Пернелл гэнэ. Питт өдгөө киноны продюссерээр ажиллаж байгаа бол Пернелл гол дүрийг нь бүтээж байгаа аж. Жолигийн хувьд тэрбээр хүүхдүүдээ харж, халамжлах ажилд хамаг анхаарлаа зориулж суугаа юм.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
48753
0 эможи
keyboard_arrow_up