Эвхдэг сандал дээр сууж 2.4 мянган метрийн өндөрт аялжээ

2017 оны 10 сарын 27

Их Британийн иргэн 38 настай Том Морган агаарын бөмбөлөгт бэхэлсэн эвхдэг сандал дээр суугаад ӨАБНУ-ын нутаг дэвсгэр дээгүүр нисжээ.

Тэрбээр өмнө нь Ботсванд хэд хэдэн удаа ийм оролдлого хийсэн ч цаг агаар тааламжгүй байснаас болоод бүтээгүй аж. Бөмбөлөгт шахах хий дуусахаас өмнө сүүлчийн удаа үзээд алдахаар Йоханнесбургийг зорьсон бөгөөд хэрэг нь бүтжээ.

Эвхдэг сандал аажим дээшилж байснаа агаарын нягтаршил бага давхарга руу орж эхэлмэгц хурдтай дээшилж эхэлсэн гэнэ. Тэгэхэд Том бөмбөлгүүдийн оосрыг нэг нэгээр нь тасалсан байна. Газраас дээш 2.4 мянган метрийн өндөрт аялж мөрөөдлөө биелүүлсэн залуу “Энэ маягаар олон улсын уралдаан зохион байгуулж болох юм байна” гэж ярьжээ.

Эх сурвалж: ӨНӨӨДӨР

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
2
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
48670
3 эможи
keyboard_arrow_up