II Элизабета хоббигоо бизнес болгожээ
Их Британийн хатан хаан Элизабета морин уралдаанаас есөн сая ам.долларын ашиг олсон талаар Английн “Телеграф” сонинд мэдээлсэн байна.
Эх сурвалжийн мэдээллийг Букингемийн ордны хэвлэлийн алба татсан аж. Хатан хаан багаасаа моринд дуртай нэгэн байсан бөгөөд 1986 оноос хойш хурдан хүлгүүдээ бооцоот уралдаанд сойх болсон юм.
Энэ хугацаанд II Элизабета морин тойруулгын уралдаанаас есөн сая ам.долларын цэвэр ашиг олжээ. Эрхэм дээдсийн морьд энэ жилийн төлөвлөгөөт уралдаануудад дээгүүр давхиж 734 мянган ам.долларыг эзэндээ өгчээ. II Элизабетын хайртай хүлэг Мерлин энэ жил найман уралдаанд оролцсоноос гуравт нь түрүүлсэн байна.
Хатан хаан Сендрингем дэх зүчээндээ чөлөөт цагаа өнгөрүүлж, хурдан морьдоо арчлах дуртай тухай Английн хэвлэлүүд мэдээлж байв. Дашрамд өгүүлэхэд, II Элезабетын хурдан хүлгүүд хөгширч, уралдааны карьераа дуусгаад Хатан хааны үйлчилгээний ажилтнууд шиг тусгай тэтгэвэрт гардаг ажээ.
Эх сурвалж: МОНГОЛЫН ҮНЭН