Саудын Арави улс 500 тэрбум ам.доллароор ШИНЭ ХОТ байгуулна
2017 оны 10 сарын 26
Саудын Арави улс 500 тэрбум ам.доллароор шинэ хот, бизнесийн бүс байгуулах төлөвлөгөөгөө танилцуулжээ.
Саудын Аравийн угсаа залгамжлах хун тайж Мохаммед бин Салман мягмар гарагт нийслэл Эр-Рияд хотноо болсон олон улсын бизнес эрхлэгчдийн бага хурлын үеэр энэ төлөвлөгөөгөө танилцуулсан байна.
Угсаа залгамжлах хун тайж Мохаммед бин Салман нь улсынхаа баруун хойд нутагт, Иордан болон Египетийн хил орчимд 26500 кв.км талбайд хүнсний технологи, эрчим хүч ба ус зэрэг есөн салбарыг цогцоор нь хөгжүүлсэн “NEOM” хэмээх шинэ хот байгуулахыг зорьж байгаа аж.
“Сауди Арамко” хэмээх газрын тосны томоохон ордынхоо хувьцааны 5 хувийг худалдсанаар “NEOM” хэмээх шинэ хотыг барих 500 тэрбум ам.долларын 300 тэрбум ам.долларыг нь босгохоор төлөвлөж байгаа аж. Үлдсэн мөнгийг нь гадаад болон дотоодын хөрөнгө оруулагчдаас босгохоор төлөвлөжээ.
.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
48610
1 эможи