Ши Жиньпиний бүрэн эрхийн хугацаа дууссан ч эрх мэдлээ хадгалж үлдэх магадлалтай

2017 оны 10 сарын 26

БНХАУ-ын Төрийн тэргүүн Ши Жиньпин 2022 онд бүрэн эрхийнх нь хугацаа дууссаны дараа ч эрх мэдлээ хадгалж үлдэх магадлал улам нэмэгдлээ.

Arslan.mn

БНХАУ-ын Коммунист нам 19 дүгээр хурлаа мягмар гарагт өндөрлөх үеэр намын төв хорооны 204 гишүүний нэрийг зарласан. Харин өнөөдөр Улс төрийн товчооны Байнгын хорооны таван гишүүний нэрийг Ерөнхийлөгч Ши Жиньпин танилцууллаа. Эдгээр гишүүн ирэх таван жилд Хятадын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарын хамтаар Хятадын Коммунист намыг тэргүүлэх юм. Мөн Хятадын Төрийн тэргүүнээр улиран сонгогдоод байгаа Ши Жиньпин бүрэн эрхийн хугацаа нь дууссан ч эрх мэдлээ хадгалж үлдэх магадлал өндөр байна. Ши Жиньпин улсаа дэлхийн хамгийн хүчирхэг эдийн засагтай, батлан хамгаалахын салбар нь өндөр хөгжсөн улс болгохыг зорьж байгаа юм. Мөн зэвсэгт хүчний салбарыг шинэчилж, Ази Европыг холбох дэд бүтцийн томоохон хөтөлбөрөө хэрэгжүүлэхэд анхаарч байна. Үүнээс гадна, Ши Жиньпин эрх баригч намын байр суурийг бататгахад анхаарч буй. Энэ нь эргээд улсын хэмжээнд шинэчлэлийн хатуу бодлого хэрэгжүүлэх, зах зээлийн үүрэг оролцоог нэмэгдүүлэх мөн зам тээврийн салбарт хэрэгждэг олон улсын дүрэм журмуудыг тууштай дагаж мөрдөхөд нь саад учруулж магадгүй гэж ажиглагчид үзжээ.

Ши Жиньпин намын хурлынхаа үеэр, "Хятад улсыг 2050 он гэхэд дэлхийн хамгийн хүчирхэг гүрнүүдийн нэг болгож хөгжүүлэх ажлын төлөвлөгөө"-г танилцуулсан юм. Хятадын эдийн засаг III улиралд тогтвортой түвшинд хадгалагдаж 6.8 хувиар өссөн. Гэсэн ч тус улсын Засгийн газар цаашид банкны зээлийн хяналтыг чангатгаж магадгүй байгаа учраас эдийн засгийн өсөлт удаашрах төлөвтэй гэж шинжээчид үзэж байгаа юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
48608
0 эможи
keyboard_arrow_up