“Пёнчан-2018“ өвлийн олимпийн наадмын бамбарыг асаах ёслол Грект болжээ

2017 оны 10 сарын 25

Хоёрдугаар сарын 9-25-ны өдрүүдэд зохиогдох “Пёнчан-2018” өвлийн олимпийн наадмын бамбарыг асаах ёслол Грекийн өмнөд нутагт орших эртний Олимпия хотын туурин дээр болжээ.

Мягмар гарагт болсон уг арга хэмжээнд Олон улсын олимпийн хорооны ерөнхийлөгч Томас Бах, “Пёнчан-2018” өвлийн олимпийг зохион байгуулах хорооны дарга И Хэ Бём тэргүүтэй албаны хүмүүс оролцсон байна.

Грекийн цаначин Апостолос Аггелис бамбарын гурван сарын буухиаг эхлүүлсэн байна.

Бамбарыг энэ сарын эцэс хүртэл Грек даяар аялуулсныхаа дараа “Пёнчан-2018” эхлэхээс 100 хоногийн өмнө буюу ирэх сарын 1-нд Өмнөд Солонгост авчрах аж. Бамбарыг нийтдээ 7500 тамирчин 2018 км газраар аялуулахаар төлөвлөжээ. “Пёнчан-2018” өвлийн олимпийн наадмын цэнгэлдэх хүрээлэнд авчрахаасаа өмнө бамбарыг Өмнөд Солонгосын найман мужийн найман томоохон хотоор аялуулах аж. 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
48557
0 эможи
keyboard_arrow_up