Хятадад ДЭЭРЭЭ ЗАМТАЙ галт тэрэг хөгжүүлж байна
Хятадын эрдэмтэд байгаль орчны бохирдлоос сэргийлэх, замын түгжрэлээс зайлсхийхийн тулд литийн батарейгаар/гар утасныхтай ижил/ ажилладаг, дээрээ замтай галт тэрэгний систем бүтээхээр болжээ.
Гуижоу мужид барихаар төлөвлөж буй энэхүү систем эхний ээлжид 10 километр урттай байх бөгөөд цаашид Чендү хотод мөн нэвтрүүлэх аж. Өнгөрсөн жил анх литийн батарейтай 60 км/цагийн хурдтай галт тэргийг 1,4 км урттай зам дээр туршиж эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар туршилтын галт тэрэг нь 10 мянган километр ямар ч асуудалгүй ажиллажээ.
Судалгааны багийнхны тайлбарлаж буйгаар ийм дээрээ замтай галт тэргийн системийн бүтээн байгуулалтын зардал нь уламжлалт метроноос тав дахин бага хөрөнгө зарцуулах аж.
Эх сурвалж: Gogo.mn