Хамгийн хачирхалтай хамаатнууд

2017 оны 10 сарын 19

Анжелина жоли болон Хиллари Клинтон нар ес дэх үеийн үеэлүүд юм. Тэдний өвөг дээдэс Жан Куссон нь Хилари Клинтой холбогддог бөгөөд Анжелина жолигийн өвөг эцэг аж.

Дуучин Бейонсе 19-р зууны Австрийн нэрт хөгжимчин, удирдаач Густав Мехлер-тай холын хамаатан аж. Түүний урлагийн  гайхалтай авьяас чадвар эцэг өвгөөс үүдэлтэй.

Синди Кроуфорд болон Эрнест Хемингуэй нар төрөл садангууд аж. Синди их зохиолчтой хамаатан гэдэг нь тун ч азтай хэрэг шүү.

Жорж Клуни болон Абрахам Линкольн нар холын хамаатан гэлцдэг. Жорж Клунигийн эхийн талд Люси Хэнкс нэртэй эмэгтэй байжээ. Өөрөөр хэлбэл дээрх эмэгтэй Линкольны эмээ бөгөөд түүнтэй Жорж Клунигийн эхийн талын хамаатан байсан.

Жонни Депп, Хатан хаан Елизавета II нар цус нэгтэй. Тэднийг ВВС агентлагт өгсөн мэдээлэлд  Холливуудын жүжигчин Жонни Депп, Их Британийн  Эдвард III хаантай цус нэгтэй гэгддэг.

Мадонна, Селин Дион, Камилла, Корнволл бэйс нар цусан төрлүүд аж. Дээрх дуучин бүсгүйчүүд Хунтайз Чарьз, Камилла Паркертай гэр бүлийн холбоотой байдаг.

Барак Обама, Бред Питт нар үеэлүүд аж. Тэдний цусан төрлийн холбоонд 1690 онд төрсөн Эдван Никман гэдэг хүнээс үүдэлтэй.

Гай Ричи болон Кейт Миддлтон нар төрөл төрөгсөд аж. Кино найруулагч Гай Ричи, Хунтайж Виллиамын урилгаар тэдний хуримд очсон байдаг. Тэдний өвөг эцэг 18-р зууны амьдарч байсан Дэвид Мартину юм.

Жастин Бибер, Райан Гослинг нар 11дэх үеийн үеэлүүд юм.

Мэтт Дэймон, Бен Аффлек холын хамаатнууд бөгөөд 10 дах үеэлүүд гэлцдэг.

Эх сурвалж: Ugluu.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
48313
0 эможи
keyboard_arrow_up