“Титаник” дээр бичигдсэн сүүлчийн захидлыг дуудлага худалдаанд оруулна

2017 оны 10 сарын 19

1912 онд “Титаник” хөлөг сүйрэхэд живж амь үрэгдсэн нэгэн зорчигчийн цогцостой хамт олдсон захидлыг Их Британид дуудлага худалдаанд оруулахаар төлөвлөж байна. Энэхүү захидал уг хөлгийн сүйрлийн өмнөхөн бичигдсэн бололтой.

1912 оны дөрөвдүгээр сарын 13-нд бичигдсэн уг захидлын эзэн бол нэгдүгээр зэрэглэлийн зорчигч Оскар Хольверсон байсан тухай Independent мэдээлжээ. Ээждээ хаягласан уг захианд: “Энэ бол тансаг зочид буудал мэт тоноглогдсон маш том хөлөг онгоц. Хэрэв бүх зүйл хэвийн явагдвал бид лхагва гаригийн өглөө гэхэд Нью-Йоркод буух болно” хэмээн бичсэн байна.

Америкийн бизнесмэн Хольверсон эхнэрийн хамт Аргентинаас Их Британиар дамжин АНУ руу буцаж явжээ. Захидалд мөн “Титаник” хөлөг дээрх идээ ундаа, зугаа цэнгэл, нэгдүгээр зэрэглэлийн бусад зорчигчид, ялангуяа америк саятан Жон Жекоб Асторын тухай бичигдсэн аж. Хөлөг онгоц сүйрэх үед Хольверсон живж, харин эхнэр нь аврагдаж чаджээ. Захидлыг талийгаачийн биенд байсан тэмдэглэлийн дэвтэр дотроос олсон бөгөөд хожим ар гэрийнхэнд нь дамжуулан өгсөн байна.

Henry Aldridge & Son дуудлага худалдаан дээр тавигдах уг захидлын анхны үнэ 60-80 мянган паунд буюу 80-100 мянган ам.доллараас эхлэх бололтой. Дашрамд дурдахад, тансаг ангиллын агуу том “Титаник” хөлөг 1912 оны дөрөвдүгээр сарын 15-нд шилжих шөнө Хойд Атлантын далайн усан доор байсан мөсөн уултай мөргөлдсөний улмаас сүйрч, нийт 2208 зорчигчоос 1517 нь живж амиа алдсан билээ.  

Эх сурвалж: Zone.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
48300
1 эможи
keyboard_arrow_up