Иванка Трампын талаарх ТАНЫ МЭДЭХГҮЙ 15 баримт
1981 онд төрсөн Иванка Трамп гэр бүлийнхнээсээ хамгийн мэдрэмжтэй нь гэгддэг. Америкийн ерөнхийлөгчийн хамгийн том охин, эцгийнхээ карьерыг дээшлүүлэхийн төлөө их ажилласан бөгөөд зарим кампанит ажлынх нь ард байсан хүн бол Иванка юм. Ялангуяа залуучууд Дональд Трампыг дэмжихэд тэрээр их үүрэг гүйцэтгэсэн.
Тэрээр эцгийнхээ туслахаар ажилладаг төдийгүй телевизэд хүчээ сорьж, загвар зохион бүтээн, бизнес эрхэлдэг. Мөн зохиол гаргасан. “WittyFeed”-д түүний талаар зарим сонирхолтой баримтыг бичжээ.
1. Иванка 2007 онд Хиллари Клинтон ерөнхийлөгчид өрсөлдөх үеэр 1000 ам.доллар компанит ажилд нь хандивласан.
“Clinton” санд Дональд Трампын гэр бүлийн зүгээс мөн мөнгөн туслалцаа үзүүлж байсан. Тэр үед Барак Обама ялсан. Харин сүүлийн сонгуульд Иванка мэдээж эцгийнхээ талд ажилласан.
2. Дональд Трамп Америкийн ерөнхийлөгчид нэр дэвших шийдвэр гаргахад охин нь хүчтэй нөлөөлсөн байна.
2015 онд эцгийгээ ерөнхийлөгчид өрсөлдөх болохыг өөрийн биеэр зарласан.
3. Тэрээр загварын ертөнцөд 14 настайгаасаа хойш орсон.
1997 онд “Magazine” сэтгүүлийн нүүрэнд зураг нь гарсан. Harper’s Bazaar, Golf Magazine, Forbes, Elle Mexico, Avenue Magazine зэрэг сэтгүүлийн нүүрэнд зураг нь гарч, Versace, Thierry Mugler, Marc Bouwer зэрэг брендийн шоунд загвар өмссөн юм.
4. Пэннсилваниа мужийн их сургуулийг шинжлэх ухаан, бизнесийн чиглэлээр амжилттай төгсчээ.
5. 2009 онд Жэрэд Кушнертэй хуримлахаасаа өмнө еврей үндэстэнд өөрийгөө бүртгүүлсэн.
Еврей үндэстний зарим хатуу дэг жаягийг баримтлан амьдардаг байна.
6. Зарим хэвлэлд мэдээлсэнээр хос тав дахь өдрийн оройноос эхэлж амралтын өдрүүд дуусах хүртэл хос утсаа унтраадаг байна.
Ингэж тэд гурван хүүхэдтэйгээ хамт амралтын өдрүүдийг өнгөрүүлдэг. Харин одоо тэд Цагаан ордонд ажиллаж байгаа болохоор гэр бүлийн уг уламжлалаа дагахад бэрх болсон болов уу.
7. Виктор Хьюгогийн “Les Miserables”-ийн Косэттэд тоглохоор “Broadway”-н театрт шалгуулж байсан хэдий ч тэнцэж чадаагүй.
8. Эмэгтэйчүүдийн талаар эцгийг нь хэл аманд оруулаад байсан үйл явдалд ухаантай үйлдэл хийж чадсан.
Тэрээр нэр төрийг нь хамгаалахын төлөө уйгагүй хичээсэн байдаг.
9. Тэрээр өөрийн гутлын брендийг гаргасанаасаа хойш өөр дизайнерын нэг ч гутлыг худалдаж аваагүй байгаа аж.
10. Иванка аавынхаа тухай телевизийн шоуны хөтлөгчөөр ажилласан.
Үүнийхээ дараа алдартай телевизийн шоу болох “The Bachelorette”-аас хамтран ажиллах урилга авсан. Харин бүсгүй уг саналыг хүлээж аваагүй бөгөөд карьерт нь сүйдтэй нөлөөлөхгүй гэж үзжээ.
11. Анх түүнд төрсөн эхийнх нь нэрээр Ивана хэмээх нэрийг өгсөн.
Гэхдээ хольж солих асуудал гарч магадгүй гэж үзсэн болохоор Иванка болгож өөрчилсөн гэдэг.
12. 1990 онд төрсөн эх нь түүнд 7000 ам.долларын үнэтэй орны дэвсгэр даавуу авч өгсөн байна.
13. Түүний брендийг онлайн худалдаанаас хасах хүсэлтүүд эцгийг нь ерөнхийлөгчид өрсөлдөж байх үеэр гарсан аж.
Энэ саналын дагуу “Nordstrom” вэбсайтаас түүний брендийг хассан.
14. “WomenWhoWork” гэх номоо хэвлүүлсэн.
15. 2007 онд “Maxim Hot 100” жагсаалтын 83-т орж, “Top 99 Women” жагсаалтын 99-т орж байсан.