Эмэгтэй алдартнууд чамин цүнхнээс илүү БУГУЙН ЦАГИЙГ эрхэмлэх болжээ
Загвар хийц сайтай, сонгодог, өндөр үнэтэй цаг эрчүүдийн нийгэмд эзлэх байр суурийг тодорхойлогч хүчин зүйлсийн нэг байсаар ирсэн билээ. Бугуйн цагаар өөрийгөө хэн бэ гэдгийг илэрхийлэх хүсэл бүсгүйчүүдэд ч “халдаж” эхэлжээ.
Олны танил, жүжигчин, дуучин зэрэг А-зэрэглэлийн бүсгүйчүүд алдартай брэндийн гар цүнхнээс илүүтэйгээр бугуйн цагийг эрхэмлэх болсон гэнэ.
Матрын арьсан оосор, эрдэнэс чимэглэсэн нүүр, алтадсан гээд бүсгүйчүүдийн сонирхлыг өөрийн эрхгүй татах чамин цаганд мөнгө хайрлахгүй худалдан авч өөрийн зэрэг зиндаагаа илэрхийлэх болжээ.
Рози Уайтли Хантингтон: 27 мянган паундын үнэтэй Ролекс цаг
Эмили Блант: 14 мянга 500 паундын IWC. 18 каратын улаан алт бүхий матрын хүрэн арьсан оосортой. 12 ширхэг очир эрдэнэ, 20 гаруй үнэт чулуу оржээ.
Викториа Бекхэм: 27 мянган паундын Ролекс.
Николь Кидман: 42 мянган паундын Омега
Кара Делевинь: 28 мянган паундын Tag Heuer
Пиппа Миддлтон: 14 мянга 500 паундын Cartier
Женнифер Энистон: 25 мянган паундын Ролекс. 18 каратын алтан цаг. Оргилуун дарсны сонгодог өнгөтэй
Анжелина Жоли: 250 мянган паундын үнэтэй Patek Philippe. Жүжигчин эмэгтэйд хамгийн үнэтэй цагны нэг бий. Швейцарь улсад гар аргаар үйлдвэрлэгдсэн тус цаг алдарт Биг Бен цагны чимээг гаргадаг.
Кейт Бекинсейл: 40 мянган паундын D&G.