Дэлхийн улс орнуудад ямар бүсгүй САЙХАНД тооцогддог вэ?
Гоо сайхныг хүмүүс өөр өөрсдийнхөөрөө хардаг гэдэг. Яг тийм царайтай, ийм биетэй бүсгүй л төгс гэсэн дүрэм байхгүй. Тэгвэл дэлхийн улс орнуудад ямар бүсгүй гоо үзэсгэлэнтэйд тооцогддог талаар доорх материалд өгүүлнэ.
Египет
Төгс египет бүсгүй ямар байдаг бол. Тус улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалагч, алдарт блог хөтлөгч Рим Нубагийн бичсэнээр “Манай улс гоо сайхны их чанга стандарттай. Эмэгтэй хүнийг төгс байхыг шаарддаг.
Цайвар нүд, урт зөөлөн үс (үс нь хүрэн байвал зүгээр), дугуй цагаан царай, жижигхэн амтай бүсгүй хамгийн хөөрхөнд тооцогддог” гэжээ. Туранхай бүсгүй гоё ч хэт туранхай болон хэт том хөх, өгзөгтэй бол Египетэд олны доог болдог байна.
Япон
Энэ оронд бүсгүй хүн даруухан, хөөрхөн байх ёстой. Арьс нь ямар байх нь хамгийн чухал. Мөн цагаан царай нь зөвхөн Япон гэлтгүй Азийн бүх оронд гоёд тооцогддог.
Японы гоо сайхны бүтээгдэхүүнүүдийн найрлаганд цайруулах үйлчилгээтэй зүйл байнга ордог аж.
Энэтхэг
Болливудын сайхан бүсгүйчүүдийг хараад байхад нүд их чухал байдаг. Тус улсын хамгийн алдартай жүжигчин, мисс Айшвария Рай шиг хүүхнүүд төгст тооцогддог аж. Урт хар үс, шулуун хамартай, биеэ хеннагаар чимсэн бүсгүй энэ улсад хөөрхөнд орно.
Шинэ Зеланд
Шинэ Зеландын уугуул иргэд нь эмэгтэй хүнийг нүүрэн дээрх шивээс хамгийн гоё харагдуулдаг гэж үздэг гэнэ.
Бразил
Энэ улсад харин гоо сайхны төсөөлөл арай өөр. Том хөх, нарийхан бие, тонтгор өгзөгтэй бол сайхан хүүхэн аж. Бас булчинлаг хөл гээд бод.
Мавритани болон Нигери
Энэ хоёр улсад харин туранхай хүүхэн муухайд тооцогддог. Туранхай хүүхнүүдийг “Энэ яаж нөхөрт гарна даа” гэж хүртэл ярьцгаадаг аж.