Шарапова хоёр жилийн дараа дахин түрүүллээ

2017 оны 10 сарын 16

ОХУ-ын алдарт теннисчин Мария Шарапова хоёр жил таван сарын дараа их спортдоо эргэн ирснээс хойш долоо дахь тэмцээндээ оролцож, анхныхаа түрүүг хүртлээ.

Өдгөө 30 нас хүрч буй орос бүсгүй маань допингийн асуудлаас болж 15 сарын хугацаанд эх спортоосоо хөндийрөөд эргэн ирсэн билээ.

Тяньжиний нээлттэй тэмцээний шигшээд тэрбээр WTA-ийн шигшээ тоглолтод анх удаа шалгарсан 19 настай Беларус бүсгүй Арина Соболенкатай учраа таарсан. Эхний хоёр сетийн аль алинд нь 4:1-ээр хожигдож байсан ч тоглолтын төгсгөлд 7:5, 7:6 (10:8) харьцаагаар ялалт байгуулж таван удаагийн их дуулгын эзэн маань WTA-ийн 36 дахь цомоо өөрийн болгожээ.

Орос бүсгүй маань ингэснээр чансааны 86 дугаар байраас 57 руу дэвшиж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
48174
0 эможи
keyboard_arrow_up