ТАНИЛЦ: Дэлхийн хамгийн баян 12 эмэгтэй юу хийдэг вэ?

2017 оны 10 сарын 13
12. Катар, Шиха Моза

Нас: 58
Цэвэр хөрөнгө: 10 сая доллар

Шиха Моза нь Катарын эмирийн хоёр дахь эхнэр долоон хүүхдийн эх юм. Шейха Моза нь нийгэм, улс төрийн идэвхтэн төдийгүй улс орондоо шинжлэх ухаан, технологийн дэвшилтийг дэмждэг нэгэн. Тэрээр хүндэт доктор цол хүртэж дэлхийн хамгийн загварлаг эмэгтэйн нэгээр хүртэл тодорсон юм. 

11. АНУ, Иванка Трамп

Нас: 35
Цэвэр хөрөнгө: 740 сая ам.доллар

Хэдийгээр Дональд Трампын хамгийн том охин эцгийнхээ мөнгөөр амарч, зугаалж, чөлөөт цагаа өнгөрөөх боломжтой байсан боловч тэр дэлхийн баян эмэгтэйчүүдийн жагсаалтад бичигдэх чадвартай бизнесмэн болсон юм. Тэр хэд хэдэн компани эзэмшдэг, ихэнхдээ зурагтаар гардаг тэр ч байтугай ном хүртэл бичсэн байдаг. Тэр хэдий шахуу хуваарьтай ажилладаг боловч гэр бүл болон өөртөө цаг үргэлж гаргадаг байна. 

10. Хятад, Панси Хо

Нас: 54
Цэвэр хөрөнгө: 3.4 тэрбум доллар

Панси Хо нь "Бөө мөргөлчдын Хаан" хэмээн алдаршсан тэрбумтан Стэнли Хогийн охин юм. Панси бол Хо овогтийн 17 хүүхдээс хамгийн баян нь одоо тэр ааваасаа илүү хөрөнгөтэй ажээ. 

9. Франц, Маргарита Луис-Дрейфус

Нас: 55
Цэвэр хөрөнгө: 5.3 тэрбум доллар

Маргарита Луи-Дрейфус (Маргарита Богданова) нь дэлхийн хамгийн баян Орос бизнесмэн юм. Нөхрөө нь нас барсны дараа тэрээр Луис Дрейфус Групп болон олимпийн де Марселын хөлбөмбөгийн багийн эзэн болсон юм. Одоо Маргарита дахин гэрлээд саяхан ихэр охид төрүүлсэн байна. 

8. Сингапур, Каррие Перродо

Нас: 66
Цэвэр хөрөнгө: 5.3 тэрбум доллар

Хуберт Перродо 2006 онд нас барсны дараагаар нөхрийнхөө нүүр царай хэмээн нэрийдсэн эхнэр Карриед хувийн газрын тосны томоохон компаниуд шилжсэн юм. Одоо тэрхүү компанийг хүү нь удирддаг бөгөөд Каррие өөрөө ихэнх цагаа хүмүүнлэгийн үйлсд зарцуулдаг байна. 

7. Монако, Шарлотта Касираги

Нас: 31
Цэвэр хөрөнгө: 5.7 тэрбум ам.доллар

Шарлотта Касираги нь Монакогийн наймдугаар хааны удмын хүн аж. Грэйс Келлигийн ач охин тэр сэтгүүлчээр ажилладаг бөгөөд чөлөөт цагаа морь унахад зориулдаг. Шарлотт зөвхөн хааны эрдэнэс төдийгүй алдарт эмээгийнхээ өвөрмөц төрхийг дуурайсанаараа алдартай ажээ. 

6. АНУ, Кристи Уолтон

Нас: 68
Цэвэр хөрөнгө: 6.1 тэрбум доллар

Wal-Mart-ийн үүсгэн байгуулагчийн хүү Жон Т.Валтон нь дэлхийн хамгийн баян эмэгтэй хүний нэрийг авсан. Хэдийгээр банкны данс аажмаар буурч байгаа ч тэрээр хамгийн нөлөө бүхий эмэгтэй филантропуудын нэг юм.

5. Чили, Iris Fontbona

Нас: 74
Цэвэр хөрөнгө: 13.7 тэрбум ам.доллар

Iris Fontbona нөхөр нь хөрөнгөө өвлүүлэн үлдээсэн аж. Тэрээр дэлхийн хамгийн баян Чили эмэгтэй бөгөөд гэр бүлийн бизнесийг амжилттай эрхэлдэг. Түүнийг наснаас нь харахад үнэхээр гайхалтай харагдаж байна.

4. АНУ, Laurene Powell Jobs

Нас: 53
Цэвэр хөрөнгө: 20 тэрбум доллар

Apple Inc-ийн үүсгэн байгуулагч бэлэвсэн эмэгтэй сүүлийн үед олон нийтийн анхаарлыг татах болсон. Лаурене Пауэл Жобсын нөхрийнхөө хувьцааг өвлөн авсныхаа дараа дэлхийн хамгийн баян эмэгтэйчүүдэд тооцогддог болжээ. Тэрбээр бизнесээ эрхэлдэг бөгөөд олон сайн үйлсийн төслүүдэд оролцдог байна.

3. Герман, Сюзанна Клаттен

Нас: 55
Цэвэр хөрөнгө: 22.5 тэрбум доллар

Эмийн үйлдвэрлэлийн компанийн тэргүүн Сюзанна Клаттен мөн тэр дүүгийн хамт BMW-ийн хувьцааны хагасыг эзэмшдэг. Герман дахь хамгийн баян эмэгтэй бизнесээ амжилттай явуулж, гэр бүлийнхэнтэйгээ чөлөөт цагаа өнгөрөөдөг байна.

2. АНУ, Алис Уолтон

Нас: 67
Цэвэр хөрөнгө: 38.7 тэрбум ам.доллар

Wal-Mart-д талархаж явдаг өөр нэг тэрбумтан. Үүсгэн байгуулагч Сэм Уондоны охин жагсаалтын хоёр дахь нь юм. Тэрбээр урлагт дуртай, хувийн урлагийн цуглуулгуудтай. 

 

1. Франц, Liliane Bettencourt

Нас: 94
Цэвэр хөрөнгө: 43.1 тэрбум ам.доллар

Түүний насыг үл харгалзан L'Oreal-ийн хатан хаан мөн буяны сантай бөгөөд маш шаргуу ажилладаг нэгэн байсан. 94 настайдаа Liliane Bettencourt дэлхийн хамгийн баян эмэгтэйн тэргүүн эгнээнд бичигдэж байсан ч саяхан таалал төгссөн билээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
48100
1 эможи
keyboard_arrow_up