Төмөр хатагтай Мерил Стрип өнөөдөр 65 нас хүрчээ

2014 оны 6 сарын 23

Холливудын од Мерил Стрип «Төмөр хатагтай» кинонд бүтээсэн Их Британийн Ерөнхий сайд Маргарет Тэтчерийн дүрээр Нью-Йоркийн кино шүүмжлэгчдээс шилдэг жүжигчний шагнал хүртсэн билээ. Өнөөдөр бүх цагийн үеийн  хамгийн авъяаслаг, загварлаг эмэгтэй  жүжигчин Мерил Стрип 65 нас хүрчээ.

Стрип хоёр удаа «Оскар» хүртжээ. Тодруулбал, 1979 онд «Крамер Крамерын эсрэг» кинонд бүтээсэн Жоанн Крамерын дүрээр, 1982 онд «Софигийн сонголт» киноны Софи Завистовскийн дүрээр тус тус «Оскар» хүртжээ. Тэрбээр нийт 16 удаа Америкийн кино академийн энэ нэр хүндтэй шагналд нэр дэвшсэн нь Холливудын түүхэн дэх үнэмлэхүй дээд амжилт болсон байна. Тэрчлэн Мерил Стрип Холливудын «Алтан бөмбөрцөг» шагналыг долоон удаа хүртэж, Британийн кино болон телевизийн урлагийн БАФТА шагналыг нэг удаа хүртжээ. Нью-Йоркийн кино шүүмжлэгчдийн шагналыг тэрбээр зургаа дахь удаагаа хүртсэн аж.

 

 

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
4810
0 эможи
keyboard_arrow_up