Туркменистаны ерөнхийлөгч Путинд нохойн гөлөг бэлэглэжээ
2017 оны 10 сарын 12
Туркменистаны Ерөнхийлөгч Гурбангулы Бердымухамедов ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинд саяхан болж өнгөрсөн төрсөн өдөрт нь баяр хүргэж, "Үнэнч" нэртэй хоньч нохойн гөлөг бэлэглэжээ.
“Уулзалтаа би нэгэн сайхан үйлээр эхлүүлэхийг хүслээ. Тун саяхан таны хувьд нэгэн сайхан өдөр болж өнгөрсөн. Үүнтэй холбогдуулан би танд чин сэтгэлээсээ баяр хүргэж байна. Мөн эрүүл энх, амжилт бүтээл, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж байна” гэж уулзалтын эхэнд Туркменистаны Ерөнхийлөгч Гурбангулы Бердымухамедов хэлсэн байна.
Ерөнхийлөгч Владимир Путин нохойнд дуртай нэгэн учраас гадаадын удирдагчид түүнд нохой бэлэглэх нь цөөнгүй аж.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
48082
1 эможи