Охидын талаар хэлсэн алдартнуудын ГАЙХАЛТАЙ ИШЛЭЛҮҮД

2017 оны 10 сарын 12

Дуучин Тэйлор Свифт

Өөрийгөө бусадтай бүү харьцуул. Эс бөгөөс чи өөрийгөө дорд үзэж эхэлнэ

НҮБ-ын тэргүүн асан Бан Ги Мүн

Залуу охидод хөрөнгө оруулалт хийх нь эрх тэгш болон үнэн шударга байдалтай холбоотой ёс суртахууны үүрэг хариуцлага юм.

Норвегийн ерөнхий сайд Эрна Солберг

Охиныхоо боловсролд хөрөнгө оруулалт хийвэл тэр өөрийгөө болоод үр хүүхдээ цаашлаад нийгэм, улс орноо авч явна гэсэн үг.

Оскарын жүжигчин Лупита Нёно

Бүх залуу охидод хандаж хэлэхэд чиний хаанаас ирсэн чинь огт хамаагүй чиний мөрөөдөл бодит байх хэрэгтэй.

Малала Юсуфзай

Би өмнө нь амьдарлыг маш аюултай гэж боддог байлаа. Зарим хүмүүс ч одоо хэр нь айдаг байх. Тэд амьдралаас айдаг болохоор туулан гарахыг хүсдэггүй. Харин зарим нь өмнөө тавьсан зорилгодоо хүрэхийг тулд амьдралаа туулах зоригтой эхний алхамаа эхлүүлдэг.

Жүжигчин Хэди Ламар

Чи итгэж байгаагаасаа илүү зоригтой, төсөөлж байгаагаасаа илүү хүчтэй, бодож байгаагаасаа илүү ухаантай. Ямар ч охин сэтгэл татам байж чадна. Тиймээс чи өөрийнхөөрөө, байгаагаараа л бай. Зүгээр л зогсоод тэнэг юм шиг харагдсан ч болно.

Image result for laurel atherton

Лаурель Атертон

Охин хүүхэд гэдэг энэ дэлхий ертөнц танд өгч буй хамгийн үзэсгэлэнтэй бэлэг

Тереза эх

Хүн бүр гайхалтай зүйлийг хийж чадахгүй ч чин сэтгэл шингэсэн өчүүхэн зүйлийг бүгд хийж чадна.

Мэрилин Монро

- Энгийн охид өөрсдийнхөө хязгаарыг мэддэг бол ухаалаг охид түүнийг юу ч зогсоож чадахгүй гэдгийг мэддэг.

- Бид өөрөө өөрсдөдөө од, тиймээс гялалзах бүрэн эрхтэй.

- Охидод зөв гутлыг нь өмсгөвөл тэд дэлхийг байлдан дагуулж чадна.

Опра Уинфри

Өөрийгөө хэн болохоо мэдэж чадвал хамгийн түрүүнд юу чамд хэрэгтэй болохыг хялбархан шийдэж чадна.

Кэти Шаффер

Охинтойгоо өнгөрүүлсэн цаг мөч хором бүхэн минь хамгийн үнэтэй.

Английн жүжигчин, дуучин Денис Ван Оутэн

Миний охин миний хувьд хамгийн том ололт. Тэр жижигхэн од гарч ирснээр амьдралыг минь илүү гайхалтай болгосон.

Хөвгүүд эхнэр авах хүртлээ таны хүү байдаг бол охин хүүхэд бүх насаараа таны охин байдаг.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
48055
0 эможи
keyboard_arrow_up