Владимир Путины нэрэмжит “Putin Jacket” тун удахгүй худалдаанд гарна
Их Британийн нэгэн брэнд ОХУ-ын ерөнхийлөгчид зориулсан, -40 хэмийн хүйтэнд тохиромжтой савхин бомбер гаргалаа.
Тэртээх 1899 онд үүсгэн байгуулагдаж байсан, баялаг түүхтэй Их Британийн Matchless London брэнд шинэ Heroes цуглуулгынхаа үндсэн загваруудыг танилцууллаа. Энэхүү капсул цуглуулга дээр ажиллахдаа Matchless-ийн хамт олон ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинээс бүтээлч санаа авчээ.
Путинд зориулж энэ брэнд нь хонины ноосон оруулгатай, «95» гэх тэмдэглэгээтэй үрэгдсэн арьс бүхий бомбер хүрэм гаргасан байна. Matchless анх удаагаа -40 хэмд тооцоологдсон тусгай арьсан хийцтэй загвар бүтээжээ. Уг хүрэм нь галууны өдөөр доторлогдсон мөн цахилгаан нь гар аргаар оёгдсон гэх олон давуу талтай юм.
Шинэ хүрмийг брэндийн хамт олон ерөнхийлөгчийн 65 насны төрсөн өдрийг тохиолдуулан танилцуулсан байна. Сануулж хэлэхэд Владимир Путин нь 1952 оны аравдугаар сарын 2-нд Санкт-Петербург хотноо төрсөн юм.
"Putin Jacket"-ийг 2017 оны арванхоёрдугаар сараас эхлэн урьдчилан захиалах боломжтой хэдий ч, бэлэн загварууд ирэх оны хоёрдугаар сард худалдаанд гарах болно.