Итали эмэгтэй өөртэйгөө гэрлэжээ

2017 оны 10 сарын 11

Лаура Меси хэмээх итали бүсгүй өнгөрсөн даваа гаригт өөртэйгөө хуримаа хийжээ. Ийм нэгэн онцгой хуримд 70 гаруй зочин уригдсан бөгөөд цагаан даашинзтай бүсгүй гурван давхар бялууг зүсэж, бас хуримын гэрчүүд оролцсон гэнэ.

Энэ жил 40 настай фитнесийн багш найзууд болон гэр бүлийнхэндээ 40 насны төрсөн өдрөөр ханьгүй өнгөрвөл өөртэйгөө гэрлэнэ гэж амласан аж. Месид ийм санаа хоёр жилийн өмнөөс төрөх болжээ. Тэрбээр 12 жил үерхсэн найз залуугаасаа салсныхаа дараа 40 хүрэхээсээ өмнө дараагийнхаа хайртай хүнийг олохгүй бол өөртэйгөө гэрлэхээр шийдсэн гэнэ. 

Меси өөртэйгөө гэрлэсэн анхны итали эмэгтэй. Харин өнгөрсөн тавдугаар сард Нелло Руггьеро хэмээх итали эр өөртэйгөө гэрлэсэн юм. Хэдийгээр Италид энэ нь анхны тохиолдол боловч Японд 2014 оноос эмэгтэйчүүд өөртэйгөө гэрлэхийг зохион байгуулдаг аяллын хөтөлбөр хүртэл гарсан билээ. Үүнээс бүр өмнөхөн 1993 оноос хойш өөртэйгөө гэрлэх явдал тренд болж байв. АНУ-д "I Married ME" хэмээх цахим сайт хүртэл ажилладаг аж.

Эх сурвалж: Montsame.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
47998
0 эможи
keyboard_arrow_up