iOS 11.1 үйлдлийн системийн шинэчлэлд шинэ ЭМОЖИ багтжээ
2017 оны 10 сарын 10
Apple компани шинэчлэгдсэн iOS 11.1 үйлдлийн систем танилцууллаа.
Тус компаниас гаргасан мэдээллийн дагуу шинэ үйлдлийн систем нь аравдугаар сарын 9-14 хооронд хэрэглэгчдэд хүрэх юм байна. Хэрэглэгчид үйлдлийн системээ шинэчилснээр wi-fi болон bluetooth холболт нь control center-ээс удирдагдахгүй байсан нь зүгээр болохын хажуугаар олон зуун цоо шинэ эможиг хэрэглэх боломжтой болно.
Жишээ нь лусын дагина, вонтон банш, цус сорогч, вок гоймон, брокколи, үсээ алчуураар ороосон эмэгтэй, сонгодог тренч цув, шидтэн гэх зэрэг олон сонирхолтой эможи нэмэгджээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
47981
0 эможи