ТУРШИЛТ: Мэс засалд цавуу ашиглана
Шархыг аниулахын тулд анагаах ухаанд ихэвчлэн оёдол тавих, мяндсан утас ашиглах арга хэрэглэдэг. Гэхдээ энэ арга нь дотор шарх болон оёдлыг бүрэн эдгээдэггүй сул талтай.
Анагаахын шинжлэх ухааны сэтгүүлд Нортистерн их сургуулийн эрдэмтэд мэс засалд хэрэглэж болох цавуу бүтээснээ нийтлүүлжээ.
Уг цавууны битүүмжлэгч материал нь зөөлөн, харимхай чадвартай, наалдамхай, хоргүй, биеийн эд эстэй зохицдог байна.
Түүнчлэн тэдний бүтээсэн Metro хэмээх уурагт суурилсан материал нь хүний биед ямар нэгэн сөрөг нөлөөгүй бөгөөд ердөө 60 секундын дотор барьцалдах чадвартай. Уг цавууг эхний ээлжинд хархан дээр туршиж, артерийн судас, уушгинд үүссэн цоорхойг битүүмжлэхэд ашиглаж үзжээ. Мөн гахайны уушгийг амжилттай эдгээсэн байна.
Эх сурвалж: ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ