40 орны хэл орчуулдаг ЧИХЭВЧ

2017 оны 10 сарын 09

Google компанийн өчигдөр танилцуулсан шинэ бүтээгдэхүүнүүдийн дотроос хамгийн их сонирхол татсан бүтээгдэхүүн нь Pixel Buds нэртэй ухаалаг чихэвч байлаа.

Энэ чихэвч нь зөвхөн хөгжим сонсох, утсаар ярих зориулалттай биш, бас асуултанд хариулж, мэдээлэл олж өгч туслах, 40 үндэстний хэл хооронд яриаг шууд орчуулдаг ид шидтэй юм.

Зөвхөн Android Nougat болон түүнээс хойшх систем бүхий утастай холбогдож ажилладаг Pixel Buds чихэвч нь $159-ийн үнэтэйгээр ирэх сард АНУ-д худалдаалагдаж эхэлнэ.

Танилцуулгын үеэр тайзан дээр Англи-Швед хэл хооронд яриаг шууд хөрвүүлж үзүүлсэн нь гайхалтай явдал байлаа. Чихэвчийг удирдахдаа дээр нь хуруугаар дарах, гүйлгэх, эсвэл дуу хоолойгоор комманд хэлж болдог юм байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
47907
0 эможи
keyboard_arrow_up