Шинжээчид дэлхийд хамгийн их борлуулалттай ухаалаг гар утаснуудыг нэрлэжээ
"IHS" судалгааны компани 2017 оны эхний хагас жилийн байдлаар хамгийн их борлуулалттай байгаа ухаалаг гар утасны жагсаалтыг гаргасан байна. 2017 онд "Apple" компанийн үйлдвэрлэн хэрэглэгчдэд хүргээд байгаа "iPhone 7" болон "iPhone 7 Plus" ухаалаг гар утасны борлуулалт жагсаалтыг тэргүүлсэн байна. Ингэснээр "Apple" салбартаа борлуулалтын өрсөлдөөнд тэргүүллээ хэвээр авч үлдэж чаджээ.
Ухаалаг гар утасны хэрэглээ жилээс жилд нэмэгдсээр байгаа нь үйлдвэрлэлтийг ч мөн адил нэмэгдүүлсээр байгаа юм. Мөн шинэчлэгдсэн загварууд нь өмнөх загварынхаа борлуулалтаас илүү гарах тохиолдол ихээр гарч байна. Үүний нэг жишээ нь, цаг хугацаатай уралдан хэрэглэгчдийн гарт очиж байгаа технологийн шинэ бүтээл болох ухаалаг гар утас юм. 2017 оны судалгаагаар хамгийн их борлуулалттайгаар "iPhone 7" гар утас тэргүүлж байгаа бол Өмнөд Солонгосын "Samsung Galaxy S-8 Plus", "iPhone 6", "Galaxy S-8" ухаалаг гар утас борлуулалтаараа удаах байрт жагсжээ.
Харин үүний дараагаар "Samsung Galaxy S-8 Plus" ухаалаг гар утас эрэмбэлэгдсэн байна. Нийт эхний 10 байрны 5-д нь Самсунгийн 5 төрлийн ухаалаг гар утас орсон бол, 4-т нь "Apple" компанийн утас харин нэг байранд нь БНХАУ-ын "Оппо" компанийн утас орсон байна. iPhone борлуулалтаараа тэргүүлсэн хэвээр байгаа ч худалдан авалтын тоо өмнөх жилүүдтэй харьцуулахад буурч байгаа гэсэн судалгаа гарсныг онцолсон юм.
Эх сурвалж: МОНГОЛЫН МЭДЭЭ