Нобелийн физиологи, анагаах ухааны шагналтнууд өнөөдөр тодорно

2017 оны 10 сарын 02

Шинжлэх ухааны судалгаа, нээлт болон соёл, нийгмийн салбарын ололт амжилтад олгодог дэлхийн хамгийн нэр хүндтэй Нобелийн шагнал гардуулах ёслол Cтокгольм хотод энэ долоо хоногт эхэлнэ. Өнөөдөр физиологи, анагаах ухааны шагналыг олгох бол энэ сарын 6-нд Нобелийн Энхтайвны шагналыг Осло хотод гардуулах юм.

Arslan.mn

2015 оны Ираны Цөмийн хөтөлбөрийн хэлэлцээрийн асуудлыг шийдвэрлэхэд голлох нөлөөтэй оролцож буй талуудад Нобелийн Энхтайвны шагнал олгох өндөр магадлалтай гэж шинжээчид дүгнэсэн байна. Тодруулбал, Европын холбооны Гадаад бодлогын асуудал хариуцсан ахлах Федерика Могерини болон Ираны Гадаад хэргийн сайд Жавад Зариф нар Энхтайвны шагнал хүртэх өндөр магадлалтай байгаа юм. АНУ-ын Ерөнхийлөгч асан Барак Обама 2009 онд Нобелийн шагналтан болж байсан бол одоогийн Ерөнхийлөгч Дональд Трамп мөн энэ удаад нэр дэвшсэн талаар Ослогийн Энхтайвны хүрээлэн мэдэгджээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
47665
0 эможи
keyboard_arrow_up