Тэргүүн хатагтай Мелани Трампын хандивыг буцаажээ
АНУ-ын тэргүүн хатагтай Мелани Трамп өнгөрсөн есдүгээр сарын долоонд “Ном унших үндэсний өдөр”-өөр нэгдсэн улсын муж болгоны нэг сургуульд Америкийн хүүхдийн зохиолч Др. Зойсын зохиолуудыг хандивласан ажээ. Тэргүүн хатагтай хандивласан номуудыг нь буцааж илгээнэ гэж төсөөлөөгүй ч нэгэн сургуулийн номын санч тэгж зүрхэлжээ.
Массачусетсын Кэмбрижпорт дунд сургуулийн номын санч Лиз Филипс Соейро “Цагаан ордон, тэргүүн хатагтайн оффист” гэж хаягласан захидалдаа номын санч бичихдээ 'Манай сурагчид таны илгээсэн захидлыг ихэд сониучирхан уншиж, таны нэрийг бичсэн хавчуургатай, цагаан ордны тамгатай номуудыг үзлээ. Гэвч манай сургууль эдгээр номыг номын сандаа авахгүй” гэжээ.
Номын санч Лиз Филипс Соейро мөн тэргүүн хатагтайд хэрэв үнэхээр ном хандивламаар байгаа бол сайн ном сонгохыг зөвлөжээ. Тэрбээр “Магадгүй та зохиолч Др.Зойсыг улиг болсон, уйтгартай бас хүүхдийн зохиолын үеэ өнгөрөөсөн төлөөлөгч гэдгийг мэдээгүй байх. Гэхдээ АНУ-ын тэргүүн хатагтайн хувьд хуруугаа хөдөлгөх төдий л дэлхийн сонгодог бүтээлүүдээс сорчилж, сонгож чадах байсан. Конгрессын номын санчаас асуусан бол тэр тэнд арай дөнгүүр зохиолууд санал болгох байсан биз ээ” гэжээ.