ЖАК МА-ИЙН БИЗНЕСИЙН ФИЛОСОФИ

2017 оны 10 сарын 02

Arslan.mn

ЖАК МА бол Хятадын бизнес эрхлэгч, Алибаба групын үүсгэн байгуулагч бөгөөд удирдах зөвлөлийн дарга ба эх газрын Хятадаас хамгийн анх Форбес сэтгүүлийн нүүрэнд гарсан бизнесмэн юм.
Өнөөдөр Алибаба груп Хятадын олон нийтэд нээлттэй компани болсон. Интернэт худалдааны талбарт үйл ажиллагаа явуулж буй тус компани нь бизнесээс бизнест чиглэсэн (B2B) вэб портал болох alibaba.com-н эзэмшигч юм.

Хүмүүс бид бүгд дахин давтагдашгүй

Ихэнх хүмүүс өөрийн үлгэр дууриал баатрыг дэлхий даяар хайж амьдардаг. Гэхдээ би бол баатар биш. Хүмүүс намайг гайхалтай үйлсийг бүтээж, олон зүйлийг хүртсэн гэж үздэг тул маш агуу хүн гэж боддог. Алибаба үнэхээр олон улсын компани болсон ч би хувьдаа бид бүгд дахин давтагдашгүй цор ганц бөгөөд бидэнд бүгдэд маань асар их боломж байдаг гэдгийг хамгийн сайн мэддэг болсон. 

Өөрийгөө өөрчил

Бизнесээ анх эхлүүлж байсан эхний өдрүүдийн нэгэнд би өөртөө болон 17 хамтран зүтгэгч, үүсгэн байгуулагч нартаа хандан хэрвээ бид ажмилттай болж чадвал дэлхийн хүн амын 80% ч мөн амжилттай байх болно гэж хэлдэг байсан. Учир бид бол эгэл жирийн хүмүүс, бидэнд баян аав болон баян ойрын хамаатнууд байгаагүй, бидэнд тэр үед юу ч байгаагүй. Бидний хэн нь ч нэр хүндтэй сайн сургууль төгсөөгүй. Надтай адилхан хүмүүс 30-аас олон удаа ажилд орохоор анкет бөглөсөн ч хэн ч ажилд авдаггүй. 
20-30 жилийн өмнө, би Билл Гэйтс, Ларри Эллисон болон Ай Би Эмийн талаар сонсоод тэд бидний хамаг боломжийг булаажээ гэж боддог байсан. Тэд бүгдийг хүртэж үлдсэн бидэнд юу ч үлдээгээгүй байна хэмээн би гомдлонгуй боддог байлаа. Харин өнөөдөр би бусад хүмүүс болон миний хамгийн том ялгааг төвөггүй олж харж чаддаг болсон. Ихэнх хүмүүс зүгээр л гомдоллодог. Гэхдээ энэ нь шал хэрэггүй зүйл юм. Үүнийхээ оронд бусдыг өөрчлөх гэж хичээлгүй өөрийгөө өөрчилөхөд анхаар. Чи юу хийсэн бэ? Би шинэ зүйлийг хийж бүтээхээр хичээсэн. 

Үрэхдээ анхааралтай бай

Бид Алибабаг анх үүсгэн байгуулахдаа 18 хүнээс 50,000 ам.доллар цуглуулж байсан. Энэ мөнгө нь бусад интернэтийн аварга компаниуд болох тэрбум тэрбум доллартай Яахуу (Yahoo) гэх мэттэй өрсөлдөхөд хэтэрхий бага мөнгө байсан. Тиймээс бид байгаа мөнгөнийхөө зарцуулалт дээр анхааралтай байхгүй бол дорхоноо л арчигдан дампуурлаа зарлах байсан. Өнөөдөр хүртэл бид байгаа мөнгөө зарцуулахдаа хамгийн анхааралтай, хариуцлагатай ханддаг.

Төлөвлөгөө бол хамгийн чухал нь биш

Төлөвлөхийн хувьд, 2000-аад онд дөнгөж интернэт хөгжиж эхэлж байхад бидний төлөвлөгөө ямар байж болох уу? Бид зөвхөн л интернэт гэдэг агуу боломжтой, ирээдүйтэй бизнес гэж л харж байлаа. Ихэнх бизнесийн удирдлагын магистрын оюутнууд төслүүд цаашид яаж хөгжих талаар төлөвлөхдөө үнэхээр гаргуун сайн байдаг. Гэвч бидэнтэй ижил хүмүүс үүнийг яаж хийхийг мэддэггүй байсан. Гэхдээ бид харилцагчидаа өөрсдийн үйлчилгээнд сэтгэл хангалуун байх нөхцлийг бүрдүүлэхээ мэддэг байсан. Энэ бол бүхий л бизнест маш чухал зүйл, бид өнөөдөр хүртэл амьд л байна шүү дээ. 

Харилцагчаа хамгийн түрүүнд тавь

Бид амжилт гаргаагүй байсан бол өөр хэн нэгэн энэ бизнесийг амжилттай хийгээд л явж байх боломжтой байсан гэдэгт бид итгэдэг. Хувь заяа гэдэг зөвхөн чамд л ээлтэй сайн хандах ёстой гэсэн үг биш хэн шаргуу ажиллаж байна, хэн ухаалаг ажиллаж байна, хэн бусад ухаантай хүмүүстэй хамтарч ажиллаж чадаж байна, хэн бусдыг өөрөөсөө илүү бодож чадаж байна тэр бүхэнд ээлтэй байдаг. Энэ бол бидний итгэдэг зарчим. Өмнө нь хүмүүс Жак, чи сайн ажиллаа. Бүх зүйл чамд таатай, тааламжтайгаар шийдэгдэж байна, чи маш хурдтай хүчирхэгжлээ гэдэг байсан. Гэхдээ энэ нь бид эхлэхдээ дандаа зөв зүйлийг ухаалагаар хийж байсан гэсэн үг биш юм. Бид зөвхөн ажилдаа л төвлөрөн бусад жижиг бизнес эрхлэгчидэд аль болох туслан ажиллахыг хичээж байсан. Мөн бид сүүлийн 17 жилийн туршид хэзээ ч өөрсдийн мөрөөдөл, итгэл үнэмшил болон алсын хараагаа өөрчилж байгаагүй ч бид харилцагчидынхаа хэрэгцээнд тулгуурлан өөрсдийгөө байнга өөрчилж байсан. 

Саяхан ажлын шугамаар Жак Ма-н бүтээсэн Алибаба компаниар аялаж үйл ажиллагаа болон амжилтанд хүрсэн компанийн соёлтой нь танилцах боломж олдсон билээ. Энэ нь үнэхээр гайхалтай зүйлийг жирийн хүмүүс хийж болдогийн тод жишээ болсон Жак Ма-н талаар судлах сонирхолыг бий болгосон ба удахгүй та бүхэнд түүний бизнесийн философийн үргэлжлэл болон Алибаба компанийн соёлын талаарх нийтлэлүүдийг хүргэх болно. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
47660
0 эможи
keyboard_arrow_up