ФОТО: Шилдэг загвар өмсөгчдийн ХҮҮХЭД НАСНЫ ТӨРХ

2017 оны 10 сарын 02
Дэлхийн загварын салбарт аль хэдийн өөрсдийн замыг гаргасан хамгийн шилдэг 12 эмэгтэй загвар өмсөгчдийн хүүхэд насны дүр төрхийг сонирхуулж байна.

Угийн үзэсгэлэн төгс дайчин бүсгүйчүүдийн бага насны төрх одоо ч  хадгалагдан үлджээ.

Синди Кроуфорд

Синтиа Энн Кроуфорд 1966 онд төржээ. Тэрбээр 1995 онд “Форбес” сэтгүүлээс зарласан дэлхийн хамгийн өндөр үнэтэй модель болж байв. Одоо түүний залгамж халааг эхээсээ ялгахын аргагүй царай зүстэй охин нь үргэлжлүүлж буй.

Клаудиа Шиффер

Германы загвар өмсөгч, жүжигчин, загвар зохион бүтээгч Клаудиа Шиффер 1990-ээд оны эхэн үед буюу 20-иод насандаа загварын тайзнаа од болон гялалзаж эхэлжээ. 1970 онд төрсөн үзэсгэлэнт бүсгүй хамгийн олон удаа сэтгүүлийн нүүр зурагт зургаа авахуулсан модель гэдгээрээ Гиннесийн амжилтыг хадгалдаг гэнэ. 2002 онд “Форбес” сэтгүүлээс түүний хөрөнгийг 55 сая доллар хэмээн зарлажээ.

Жизель Кэролин Бюндхен

Бразилын загвар өмсөгч, жүжигчин Жизель Бюндхен 1980 онд төрсөн. 2004 оноос хамгийн өндөр үнэтэй моделиор нэрлэгдэж ирсэн тэрбээр энтертайнмент ертөнцийн хамгийн чинээлэг бүсгүйчүүд болон Дэлхийн хамгийн хүчирхэг эмэгтэйчүүдийн жагсаалтанд бичигдэж байжээ.

Жижи Хадид

Алдартай гэр бүлээс гаралтай загвар өмсөгч Жижи Хадид өнөө цагийн моделиудын нүүр царай болж яваа. Түүний төрсөн дүү Белла Хадид ч мөн загварын салбарт эргэлт буцалтгүй орсон байдаг. Томми Хилфигер брэндийн нүүр царай Жижи Хадидад зориулж түүний төрхөөр барби хүүхэлдэй зохион бүтээсэн байдаг.

Даутцен Крус

2003 онд Недерланд улсаас загварын гараагаа эхэлсэн тэрбээр төд удалгүй Нью Йоркт загвар өмсөгчөөр ажиллах болсон. Тэрбээр 2008 онд Викториас Сикрет дотуур хувцасны брэндийн сахиусан тэнгэрүүдийн нэг болжээ.

Кара Делевин

Загварын салбарт “өтгөн хөмсөгт” хэмээх нэр хочоороо олны танил болсон Кара Делевин хамгийн сахилгагүй хэнэггүй модель хэмээгддэг. Түүний энэ зан чанар нь  хамгийн “эрэлттэй” байдаг. Өөрийн  үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэгч Кара Делевин бүсгүйчүүдтэй болзох дуртай.

Тайра Бэнкс

Хэн ч биш нэгнээс хэн нэгэн болж чадсан, амархан таргалчих гээд байдаг муу талтай загвар өмсөгч Тайра Бэнкс “Next Top Model ” шоу нэвтрүүлгээрээ алдартай. Тэрбээр өнгөрөгч оны нэгдүгээр сард буюу 43 насандаа Ёорк Асла Бэнкс хүүгээ төрүүлж ээж болсон юм.

Миринда Керр

Анхны нөхөр жүжигчин Орландо Блумтай амьдрал зохиож хүүтэй болсон хэдий ч тэдний гэрлэлт салалтаар төгссөн юм. Хэзээд эрч хүчтэй, хүүхэд шиг цоглог инээж явдаг Миринда Керр нөхөртэйгээ гэрлэх хүртлээ секс хийхгүй хэмээн амласан юм.

Наталья Водянова

2012 онд хамгийн өндөр үнэтэй загвар өмсөгчдийн гуравдугаарт хүч түрэн орж ирсэн Орос загвар өмсөгч Наталья Водянова чинээлэг амьдралын түүх, Келвин Клейнтэй байгуулсан гэрээгээрээ алдартай нэгэн.

Ирина Шейк

Түүнийг “Викториас Сикрет-2016″ наадамд оролцоход Ирина Шейкийг бие давхар гэдгийг олон нийт мэдсэн юм. Оросын гоо үзэсгэлэн Ирина Шейк Холливуудын жүжигчин Брэдли Купер нар хамтран амьдарч байгаа билээ.

Наоми Кэмпбел

“Хар ирвэс” хочит Наоми Кэмпбел нэгэн цагт загварын тайзыг чийрэг бие, үзэсгэлэнт  төрхөөрөө чимж явсан билээ. Тайра Бэнкст шахагдаж хайртай салбараасаа холдсон гэх Наоми шинэ залуу загвар өмсөгчдөд багшилж, заавар зөвлөгөө өгөхийг хүсдэг гэнэ лээ.

Кейт Мосс

Алдарт загвар өмсөгч бүсгүй сүүлийн үед хөхний даруулгаас татгалзаад буй. Түүнчлэн түүний нүцгэн зургууд хамгийн их шуугиан тариад байгаа юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
47653
0 эможи
keyboard_arrow_up