Сурталчилгааны зурагт дижитал засвар хийвэл 37,500 еврогоор торгуулна

2017 оны 10 сарын 02

Сурталчилгааны компаниуд моделийн гэрэл зурагт дижитал засвар хийж, царай зүс, биеийнх нь өөг засдаг явдлыг Франц улсад хориглолоо. Иргэдийн дунд төөрөгдөл үүсгэж, эрүүл мэнд гоо сайхны буруу төсөөлөл, ойлголт өгөхөөс сэргийлэхээр ийм алхам хийж байгаа аж.

Өчигдөрөөс эхлэн хэрэгжсэн шинэ хуулиар моделийн зурагт дижитал засвар хийвэл хуулийн дагуу хариуцлага хүлээх юм. Гэхдээ уг хуулинд биеийн хэлбэр засахыг хориглосон бол үс, арьсны дижитал засварыг хуульчлаагүй байна. Хэрэв реклам сурталчилгаанд ашиглаж буй моделийн зурагт дижитал засвар хийсэн бол “photographie retouchée” гэсэн тодруулгыг тус зурагтаа хийсэн бол торгууль төлөхгүй байж болох гэнэ. Харин засварласан зураг гэдгээ тодуулаагүй бол 37,500 еврогийн торгууль, эсвэл уг сурталчилгааныхаа орлогын 30 хувийг татварт төлөх ажээ.

Өсвөр үе, залуучууд реклам сурталчилгааны зурагт дүрслэгдсэн төгс бие хаа, царай, арьс үстэй моделиудтай өөрсдийгөө жишиж сэтгэлээр унах, гутрах, өөртөө итгэх итгэлгүй болох зэрэг олон сөрөг нөлөөтэй байдаг. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
47616
2 эможи
keyboard_arrow_up