Агаарын таксиг туршжээ
2017 оны 9 сарын 29
Дубай хотод жил бүр олон хүний аминд аюул учруулдаг зам тээврийн асуудлыг багасгах зорилгоор “Агаарын таксиг туршлаа” гэж “Diario del Golfo” дижитал сонинд бичжээ.
18 хүний суудалтай такси нь 200 метрийн өндөрт таван минут тогтсон байна. Хоёр хүний суудалтай такси нь 200 метрийн өндөрт таван минут тогтсон байна.
Ойрын үед шинэ бүтээгдэхүүнийг нийтийн тээврийн хэрэгсэлд нэвтрүүлэхээр төлөвлөж байгаа ажээ. Хоёр хүний суудалтай, тэнхлэгтээ байрласан 18 цахилгаан мотортой энэ таксийг Германы “Волокоптер” компани зохион бүтээжээ. Энэ такси нь цагт 100 км хурдлах боломжтой. Хэрэв цагт 50 км хурдалбал агаарт 27 минут нисэх юм байна.
Эх сурвалж: ЗУУНЫ МЭДЭЭ
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
47563
0 эможи