Токиогийн олимпод 15 төрөл шинээр НЭМЭГДЭЖ байна

2017 оны 9 сарын 27

Гурван жилийн дараа Японы Токио хотод нээлтээ хийх зуны спортын XXXII наадмын бэлтгэл ажил ид үргэлжилж байна. Олимпийг зохион байгуулагч орон бүтээн байгуулалт, бусад ажлаа өндөр түвшинд гүйцэтгэж байгаа бол Олон улсын олимпийн хороо болон спорт холбоод 2020 оны олимпийн хөтөлбөрт шинээр багтсан төрлүүдийг дэлхий нийтэд сурталчлах ажилд ханцуй шамлан оржээ.

Тэгвэл бид 2020 оны олимпод багтсан спорт, төрөл зайг хүргэе. Дашрамд сонирхуулахад, хүндийг өргөлтийн эрэгтэйчүүдийн нэг жинг хасахаар болсон. Гэхдээ аль жинг вэ гэдгийг жич зарлах гэнэ.


Усанд сэлэлт    800 м /эр/, 1500 м /эм/                  2
                          4х100 м холимог багийн холимог сэлэлт          1
Байт харваа    Холимог багийн төрөл                  1
Хөнгөн атлетик    4х400 м-ийн холимог багийн буухиа              1
Сагсан бөмбөг     3х3 /эрэгтэй, эмэгтэй/                  1
Бокс        Эрэгтэй хоёр жин хасч, эмэгтэй хоёр жин нэмнэ          0
Каноэ        Эрэгтэй гурван төрөл хасч, эмэгтэй төрөл нэмнэ          0
Дугуйн мотокросс    ВМХ чөлөөт уралдаан /эрэгтэй, эмэгтэй/          2
Дугуй-велодром    Мэдисон /эрэгтэй, эмэгтэй/                  2
Туялзуур сэлэм    Багийн төрөл /эрэгтэй, эмэгтэй/              2
Жүдо         Холимог багийн барилдаан                  1
Сэлүүрт завь     Эрэгтэй нэг төрөл хасч, эмэгтэй төрөл нэмнэ          0
Дарвуулт завь    Холимог мультхуллыг хасч, фойлингийг нэмнэ          0
Буудлага         Эрэгтэй гурван төрөл хасч, эмэгтэй төрөл нэмнэ          0
Ширээний теннис    Холимог хосын төрөл                  1
Триатлон     Холимог багийн буухиа                   1

Эх сурвалж: ҮНДЭСНИЙ ШУУДАН

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
47478
0 эможи
keyboard_arrow_up